А.Адъяасүрэн гишүүнтэй холбоотой хэргийг АТГ хэзээ эцэслэх вэ

Moderator
2022/09/08

Бадарчин явсан газар балагтай гэдэг байсан бол одоо А.Адъяасүрэнтэй холбогдвол ажилгүй, хоолгүй гэдэг үгтэй болох нь ээ.  Учир нь, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нүүрс тээврийн олон компанидаа С зөвшөөрөл авахын тулд хэд хэдэн хүнд авлига өгч, холбогдсон хэргийг нь замрхуулахыг задвсан прокурорыг хүртэл юу ч үгүй болгочихож.  Уг нь А.Адъяасүрэнг УИХ-ын гишүүн болох байтугай нэр дэвшихээс нь ч өмнө нүүрс  тээврийн компаниудынх зөвшөөрөл НО-той гэдгийг олон нийтэд хүргэж байсан. Гэвч хүний бизнес ухаан нэлээд сийрэг ажиллаж, өнөөдөр УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай болчихсон явна.  Бүр өнгөрөгч дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Нүүрс тээвэрлэдэг олон машин бий. Нүүрсний тээврээс их хэмжээний ашиг олдог асуудалд манай парламентын гишүүд холбогдсон байгаа, А.Адъяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидер бий.” гэж хэлсэн удаатай.  А.Адъяасүрэнгийн эзэмшлийн компаниуд 2020 оны гуравдугаар сарын 20-ны өдөр олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулан авч байсан. Тухайлбал, “Баянговь транс” ХХК-д 85, “Сан тээвэр групп” ХХК-д 190, “Топ “ ХХК-д 30, “Тэнгри транс” ХХК-д 172, “Ульгансар” ХХК-д 203 автомашин гэхчлэн.  Гэхдээ эдгээр 680 автомашинд дээрх зөвшөөрлийг авахдаа өөрийн хүргэн Б.Г-аар дамжуулан Г.Доржпалам гэгчид 100.000 ам.доллар авлига болгон өгсөн.  Г.Доржпалам нь тухайн үед Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, Олон улсын байнгын ачаа тээвэрт ашиглагдах, хил нэвтрэх зориулалттай зөвшөөрлийн бичиг олгох, ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулж, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруул...


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.97
    2022/09/10

    Mes zasliin tsugluulga emgen

    Хариулах
  • 66.181.177.206
    2022/09/08

    Женкогийн хамгаалатанд бдаг бхоо .

    Хариулах