Сонгинохайрхан дүүргийн хороо тус бүрт Улс, Нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна.
Тухайлбал, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 43 хороо бүрт бүтээн байгуулалтын ажлууд өрнөж зарим хороодод шинэ сургууль, цэцэрлэг ашиглалтад орж, гүйцэтгэлийн шатанд үргэлжилж байгаа ажил олон байна.
Тэдгээрийн нэг болох 17-р хороонд энэ онд Улс, Нийслэл, Орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.
• 32 дугаар байрны хүүхдийн тоглоомын засвар шинэчлэлтийн ажил
• 32, 33 дугаар байрны хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, авто зогсоол, авто замын засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэн одоогийн бадлаар 85-90 хувийн биелэлттэй явж байна
• 34а байрны 3 дугаар орцны гадна фасад хийгдсэн
• 2021 он хорооны баруун талын далан дагуух авто грашуудыг буулгаж ногоон байгууламж бүхий дугуйн зам, явган хүний замын ажлыг бүтээн байгуулж 2022 онд Хорооны оршин суугчдын оролцоотой мод бут тарин арчилгааг тогтмол гүйцэтгэж байна
• 32-р байрны “Бат золбоо” СӨХ өөрийн хөрөнгөөр 6 орцны дээврийг хэсэгчлэн засварлалаа.
Мөн Нийслэл, дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр 2022-2023 онд хорооны байрын өргөтгөл, 33 дугаар байрны ардуур явсан авто замын засвар шинэчлэлт, Авто гарааш буулгасан газрууд болох 119-р цэцэрлэг урд тал, баруун тал, 118 цэцэрлэг урд тал, 58-р байрны зүүн тал, 34-р байрны урд талд ногоон байгууламж бүхий авто зогсоол болон 33-р байрны баруун талд 375 мкв талбайд авто зогсоол байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
#ДҮҮРГИЙН_ХӨГЖИЛ_ХОРООНООС_ЭХТЭЙ_САЙХАН_НИЙГМИЙГ_ХАМТДАА_БҮТЭЭЦГЭЭЕ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна