Нийслэлийн түгжрэл зөвхөн жолооч нарын төдийгүй хотын 1.6 сая иргэний толгойн өвчин болсон. Иймд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч. Батзоригоос 420 тэрбум төгрөгийн задаргааг тодруулсан юм.
Энэ онд нийслэлд төвлөрүүлж, улсын төсөвт тушаах байсан энэ орлогыг нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан юм.
Энэ шийдвэр 2024 он хүртэл үргэлжилнэ.
Зам, замын байгууламж барихын тулд газар чөлөөлөх шаардлагатай. Үүнд энэ онд 75 тэрбум төгрөг төсөвлөжээ. Зарим ААН газраа чөлөөлөөгүй, үнэ тохиролцож чадахгүй байгаа гэх мэт хүндрэлүүд гарсаар байгаа аж.
Автобус шинэчлэхэд 77 тэрбум төгрөг зарцуулна. Нийслэлд одоо 1000 орчим автобус үйлчилгээнд явж байна. Нийт 1400 автобус хэрэгтэйгээс энэ онд 700-ыг нь шинэчилнэ. Одоогоор 100 шинэ автобус авсан. Шинэ оноос өмнө дахин 600 автобус оруулна. Автобусыг шууд үйлдвэрээс нь захиалах гэсэн боловч тендерийн маргаан үүсжээ.
Шинэ цэцэрлэг барихад 170 тэрбум төгрөг зарцуулсан. Замын түгжрэлийг хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөдөг ээж аавууд 20-30 хувиар нэмдэг гэсэн судалгаа гарчээ. Иймд 32 мянган хүүхдийг шинээр цэцэрлэгт хамруулах цэцэрлэгүүд барьжээ. Харин ирэх онд шинэ сургууль барина.
Зам, замын байгууламж барихад 228 тэрбум төгрөг төсөвлөж, энэ онд 70 тэрбум төгрөг зарцуулна. Нийт 13 байршилд хийж байна. Энэ хүрээнд Зайсангийн гүүрийг дублёроор хийж байна. Нийслэлд нэг км авто зам барих өртөг 2.2 тэрбум төгрөг болжээ. Нийслэл нийт 1300 зам урт замтай ч үүний 85 хувь нь ашиглалтын шаардлага хангадаггүй.
Хашаа хайс буулган, ногоон байгууламж, зогсоол барихад 31 тэрбум төгрөг зарцуулжээ.
Дээрх зардлууд нийт 414 тэрбум төгрөгт хүрэх юм.
ХЭН ИЛҮҮ ЯВНА, ТЭР ЖОЛООЧ ИЛҮҮ ТӨЛБӨР ТӨЛНӨ
RFS буюу ухаалаг систем нэвтрүүлснээр нийслэлийн түгжрэл 50 хувиар буурах аж. Энэ системийг Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээллийн технологийн инженерүүд нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ. Энэ хяналтын систем бөгөөд уулзвар дээр байрлуулсан машинуудыг камераар хянаж, тухайн машин нийт хэдэн км зам туулсныг бүртгэнэ. Ингэснээр орон нутгийн болон хотын машинуудыг таньж ялган, өөр өөр төлбөр ногдуулна.
Хэн зам дээр илүү их явна, тэр жолооч илүү төлбөр төлөх зарчмыг баримтлах нь зөв гэж хотын удирдлагууд шийджээ. Учир нь такси үйлчилгээнд явдаг машинууд замын эвдрэл гэмтэл илүү үүсгэх тул өндөр төлбөр төлөх саналаа Нийслэлийн түгжрэл хариуцсан үндэсний хорооны дарга бөгөөд сайд Ж.Сүхбаатарт ойрын хугацаанд танилцуулах юм байна. Ингэснээр одоо жолооч нарын жилд нэг удаа төлдөг суурь хураамж өөрчлөгдөхгүй, жижиг машинтай жолооч жилд 1 удаа 20 мянга, том машинтай жолооч 40 мянган төгрөг төлнө.
Харин орон нутгийн жолооч нар нийслэлийн замд явсан км тутамдаа 45 төгрөг, хотын жолооч нар 15 төгрөг төлнө. Нийслэлд орон нутгийн 100 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог байна. Амралтын өдрүүдэд ойрын аймгуудаас нийслэлд ирж, такси үйлчилгээ эрхэлдэг иргэд ч байдаг байна.
skip-share
Таны машиныг шууд ачихгүй, эхний удаа сануулна. Хоёр дахь удаа торгоно, гурав дахь удаад ачна.
Улаанбаатар руу таван цэгээр орон нутгийн тээврийн хэрэгслүүд нэвтэрдэг. Эдгээр машины жолооч нарт зориулан машинаа зогсоолд үлдээгээд хот руу нэвтрэх боломжийг бүрдүүлэхийн тулд товчоодод авто зогсоол барихаар төлөвлөжээ.
Дээр дурдсан ухаалаг системийг нэвтрүүлснээр тээврийн цагдаа нарын ачаалал ч буурах аж. Энэ программ хангамжийг хөгжүүлэхэд 22 тэрбум төгрөг төсөвлөжээ. Хэдий цахимаар замын хөдөлгөөнийг хянах ч хөдөлгөөнт эргүүлүүд цаашид ажилласан хэвээр байхыг онцлов.
Нийслэлд авто зогсоол хүрэлцээ муутай байдаг тул Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд 5-9 давхар авто зогсоол барихаар байршлаа сонгожээ. Нийт арван байршил сонгосон ч газар чөлөөлөлтийн улмаас энэ ажил удаашралтай байгаа аж.
Авто машин ачилтын журамд дараах өөрчлөлтийг оруулахаар боловсруулжээ. Таны машиныг шууд ачихгүй, эхний удаа сануулна. Хоёр дахь удаа торгоно, гурав дахь удаад ачна. Ингээд журмын хашаанд оруулсан бүх машиныг автоматаар оношилгоонд оруулдаг болно. Учир нь нийслэлд бүртгэлтэй 600 мянга орчим машины 55 хувь нь л оношилгоонд ордог. Үлдсэн 45 хувь нь оношилгоонд ордоггүй, засвар үйлчилгээгээ цагт нь хийлгэдэггүйгээс осол гаргах нь их байдаг аж.
Энэ онд нийслэлд явган хүний 16 км, унадаг дугуйн 11 км зам шинээр тавьжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
103.242.45.146
Ene huduuniihniig hotluu oruulahgui bj boldoggui yum bhdaa. Amidrahad hetsuu bolgood bh yum. Gudamjind baaj sheene. Tugjree uusgene. Hamgiin buduuleg soyol obso humuus shdee omo omo
Хариулах202.21.109.120
22 terbum huvaaj ideh ni golguunee naadah belen programm zugeer 300 say hanga oldono pz daa naraar ter boov hohogch obuuna gechii arai hiilgej mongo husah geed baina u
Хариулах64.119.24.140
За ёстой жинкэээн май шүү…!!! Оруулж ирсэн хужаа нараасаа л минут, секүнд тутамд нь наад мөнгөө ав за
Хариулах192.82.89.160
Yag zuv hellee mai shuu te
202.126.90.20
Эднээс өөр юу ч хүлээх вэ дээ!Олгой толгойтой новшнууд толгой дээрээ залсаны хар гай!Залсан ч гэж дээ хар машины луйварчид шүү дээ!
Хариулах66.181.189.236
Huduuniihun zam bugluj bga n unenshde orc garc haaj mashinaa hayana durem dagahgui orkdonon. butehgui
Хариулах202.126.90.49
Ymarch ylgaagui hotiinh geed bga nershiltei humuus ni ch guihaar urduuraa oruulahgui uhchihgeed bdgshd. Orkooroo yriwal hot hodoogui bugdeeree ork shuu. Hulduu amitan be ooroo
66.181.161.80
Chi pyzda mine tegwel hodoo bitgii garaarai hha
202.55.188.97
ali alin l ork end hot hodoo ymar ch ylgaa baihgvi