Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж иргэдийг төөрөгдөлд оруулж байна

Moderator
Өчигдөр 16 цаг 31 минут

Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газрын дарга С.Мөнхчулуун "Зарим будаа савлагаандаа хүрэхгүй тохиолдол байна. Япон, Солонгос сортынх гэж хэрэглэгчдэд борлуулдаг ч БНХАУ, Вьетнамд үйлдвэрлэсэн будаа байна.

Бараа үйлчилгээний чанар, гарал үүслийн хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй гэж заасан бол барааны тэмдэгтэд бүртгэхгүй байх ёстой.

Славаг ОХУ, Сакура, Сүши зэргийг Япон будаа гэж ойлгодог. Гэтэл тухайн будаа БНХАУ, Тайвань будаа байна. Тиймээс энэ асуудлыг хэрэглэгчдэд зайлшгүй ойлгуулах, хаяг дээрээ тодорхой томоор гарал үүслээ бичих хэрэгтэй.

Оюуны өмчийн газар барааны нэр, тэмдэгт өгөхдөө иргэдийг төөрөгдөлд оруулахуйц нэр өгөхгүй байх шаардлагыг хүргүүлж байна" хэмээв. 

Харин бараа бүтээгдэхүүний гарал үүсэл, хаягийн тухайд "Манай улсад худалдан борлуулагдаж буй бараа бүтээгдэхүүн хаяг шошго, гарал үүсэл, хэрэглэх заавар нэмэлт шошготой байх ёстой. Мөн Англи, Монгол, ОХУ гэсэн гурван хэлээр бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгч байх хэрэгтэй. Гэтэл шошго дутуу, хаанаас импортолсон гэдэг нь тодорхойгүй бараа бүтээгдэхүүн их байна" гэдэг мэдээллийг өглөө.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.80.24
    11 цагийн өмнө

    Манайх слава будаа байнга авдаг сайхан хулхидуулдаг юм байна л даа балиар луувирчингууд 5кг будааг 25000ар авдаг

    Хариулах
  • 66.181.161.32
    22 цагийн өмнө

    Харваас заваан будаанууд ш дээ.Сарантуяа, Болд 2 болимоор юм ийм юм рекламдаад 10 жилийн өмнө авч үзээд худлаа гэдгийг нь мэдсэн дээ.Ийм олон жилийн дараа мэдээд байхдаа яахавдээ! Бас тахиа байдаг ш дээ.Захаар дүүрэн хужаа хатаасан янз бүрийн жимс,гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн яана даа.Ямар ч стандарт шаардлага байхгүй, бүгд хуурамч.Тэгээд л нэл хорт хавдар,гадуур битгий хоол ид!Хороор л хийнэ.Сургууль цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны бүтээгдэхүүнийг шалгах хэрэгтэй.Бас л хямдхан хороор хийж байгаа!

    Хариулах
  • 103.229.121.204
    Өчигдөр

    Bugdiin torgo erkhiig ni khas tegeed unguruuguud b val yu ch bolokhgyi ee

    Хариулах
  • 64.119.26.157
    Өчигдөр

    Сурталчилж байгаа хүмүүс ба ба

    Хариулах
  • 66.181.161.48
    Өчигдөр

    Угаасаа л хужаа будаа чинь урдаас орж ирээд л савлагдсан уутныхаа нэрээр л зарагддаг шүү дээ тэр гоё гоё будааны уут нь бас урдаас орж ирнэ мөн янз бүрийн жимсний чанамал шил лааз нь бас л урдаас ер нь энэ хүнсний асуудал эвгүй дээ энэ засаг яаж арга хэмжээ авах юм бол доо

    Хариулах
  • 202.126.90.120
    Өчигдөр

    Svshine bas bolohgvi yumu sakuraa goel baidgdaa ugna bas hujaa bnu

    Хариулах
  • 202.126.89.233
    Өчигдөр

    gaigv n gj awj iddeg odoo yu awj idh we..ervvl hvns heregleh ymarch batalgaa algaa

    Хариулах