Монголын рок попын ертөнцөнд өнгө нэмж орж ирсэн дуучин бол бидний сайн мэдэх дуучин Үүрээ буюу М.Үүрцайх. Тэрбээр нэгэн цагт дуучин н.Мөнхбаттай дуэт дуулж олны сонорыг мялааж байсан гайхалтай уран бүтээлч. Тэгвэл удтал нам гүмхэн байсан Үүрээ анхныхаа бие даасан “Дурсамж амьдрал” хэмээх уран бүтээлээ энэ сарын 09-ны өдөр баасан гарагт "UG Palace"-д тоглолтоо хийж фенүүдтэйгээ нэгэн үдшийг өнгөрөөх гэж байна.
Мэдээж түүний тоглолтын хамгийн сонирхолтой хэсэг нь залуусын дунд хит болж чихэнд нь хоногшсон олон дууг дуулахаас гадна Үүрээг дэмждэг уран бүтээлчид түүний тоглолтод хамгийн сор болсон дуунуудаар үзэгчдэд бэлэг барихаар болжээ. Нэг үе урлагийн тайзнаа залуусыг уярааж байсан Үүрээ гэнэт гарч ирсэнд фенүүд нь ихэд олзуурхаж түүний тоглолтыг тэсэн ядан хүлээж буйгаа сошиалаар ч зарлаад амжив. Хайрын сэдэвтэй олон сайхан уран бүтээлээрээ сонсогчдынхоо сонорыг мялааж, өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ бүрдүүлсэн дуучин Үүрээ дахин тайзнаа гарч үзэгч фенүүдээ баярлуулах нь ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна