Хотын дарга нараа татвараа төлсөн иргэд түгжирч хохирохын дээр хөлөө тушуулж амьдармааргүй байна. Өнөөдөр НИТХ-аар автомшины дугаарын тэгш, сондгойгоо замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа. Олон нийтийн эсэргүүцлийг үл хамааран хотын эрхэм дарга Д.Сумъяабазар түгжрэлийн асуудал цэгцэртэл тэгш, сондгойгоор зорчих шийдвэрийг жилийн дөрвөн улирал, 365 хоног, хэдэн жил ч хамаагүй хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна гэдгээ мэдэгдээд байгаа. Үнэн хэрэгтээ нийслэлд зорчихоор гараад түгжирч байгаа автомшаинууд зам ашигласна төлбөр, татвараа төлж, шатахуун авч эдийн засагт нэмэр болж байгаагаас нэрмээс бол болоогүй л байлтай. Тийм байтал дугаарын тэг, сондгойгоор буюу хагас жилд нь иргэдийн автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулах гэх шийдвэр гаргаж байгаа нь эдийн засгаа давхар унагана гэсэн үг биш үү. Уг нь Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор нийслэлийн автозамын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх эх үүсвэрийг шийдвэрлэж өгсөн. Товчхондоо Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх ажилд 2025 он хүртэл жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Арай энэ хөрөнгөөр автомашины хязгаарлалтаас алдсан эдийн засгийн хохирлоо нөхөх гээгүй биз дээ. Нийслэлийн орлогын тодорхой хувийг иргэд бүрдүүлдэг. Тийм байтал тэднийг түгжрэлийг сааруулах шийдвэрээр боомилж байгаа нь нийтийн эрх ашиг бус нийгмийн сүлжээнд сайхан харагдах гэсэн арга хэрэглэж байна гэж хардахаас аргагүйд хүргэж байна шүү. Дугаарын тэгш, сондгойтой зууралдах бус дараагийн алхмаа олж, шийдлээ гаргахыг иргэд хүлээж байгааг ядаж НИТХ-ын төлөөлөгч нар нь мэддэг байгаа даа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
103.26.194.187
Зарим Дарга нараа хотын амьдралд сургадаг арга байна уу??
Хариулах202.126.88.118
Hamgiin oiriin tirshij uzej boloh arga bol tom toirgoor hudulguunii chigleliig oorchloh gerd uzeh heregtei.
Хариулах49.0.137.164
Buruu taldaa rulitei Mashiniig onoodroos bitgii hil gaaliar oruulal daa !! Bur horgilchihoochee !!!!! tegeed l 1-2 jiliin daraa asuudal chini baga bagaar shiidegdeed irne bizdee
Хариулах202.9.40.169
Шинэ хот бүтээн байгуулах хэрэгтэй шүү
Хариулах66.181.161.21
Маш зөв асуудал хөндсөн байна. Дугаарын хязгаарлалт үеэ өнгөрөөсөн шийдвэр.шүү. Өөр арга зам хай.
Хариулах66.181.160.69
Ene esergvvtseed bga nohdvvd jaahan bodoltoi bai onoodor dugaariin hyzgaarlalt hiij bn margaash tanai gerees awdag tatwaraa nemne nogoodroos n chamaig ajilgvi bolgood zowhon mongo tolj bga deed bolowsroltoi ajil saitai hvmvvs mashin barina gesen huuli gargaj medhel hvmvvs 76 gishvvdiin dund gishvvn bolood uls orniihoo toloo ajilah bolowsroltoi hvmvvs hed bn naad zah n hotiin darga ymar bolowsroltoi we gedgiig sain bodotsgoo
Хариулах66.181.161.48
Тэгш сондгой буруу зөв гэж хуцаж мөнгө шаахаа бодож байхаар бүх их дээд сургууль коллеж курс барилгын дэлгүүрүүд бүх захаа хотоос гаргачих оо хотын дарга хотын сайд 2 мөнгө гаргуулаад яаж түгжирэл арилгах юм нэг мэдхэд л мөнгөө гударцан байнадоо
Хариулах139.5.218.85
Metro
Хариулах139.5.218.85
metrogoo bariache
Хариулах202.179.21.246
Тэгш сондгойгоор явуулах нь зөв өнгөрсөн хэд хоногт ажил төрлөө амжуулахад боломжийн л байсан ялангуяа орон нутгаас ажлын шугамаар иргэд очихдоо зохицуулаад очиход их боломжийн.Энэ эсэргүүцэгчид зөвхөн хувиа бодогсод 7 хоногийн 3 өдөр машинаа хэрэглээд бусад өдрүүдэд бусаддаа боломж олгоод хотын амьдралаар амьдарч сурмаар байна алийн болгон орк зангаараа давхих билээ дээ.
Хариулах202.55.188.39
Zuv
139.5.218.65
Эгүү хог вэ
64.119.27.3
Дугаарын сүүлийн оронгоор хязгаарлавал яасан юм. Ядаж 7 хоногт 1 удаа явахгүй.
Хариулах