Баруун аймгууд өвлөөс зугтах уу

Moderator
2022/09/05

Зуны зугаа дуусаж намрын сартай залгав. Энэ үеэс эхлэн өвлийг өнтэй давах асуудал яригдаж эхэлдэг.
Энэ жил баруун аймгуудад зуншлага тааруу, ургамлын гарц муу байсан. Үүнээс шалтгаалан малын тарга тэвээрэг муу, малчдын өвөлжөө хаваржаа идэш тэжээл бага байна гэх мэдээлэл чих дэлсэх болсон. Үүгээр ч зогсохгүй энэ өвөл ахиу цас орно, хүйтрэлт эрт эхэлнэ гэж цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлэв. Харин Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байгаа, өвс тэжээлийн нөөцийг хангалттай бүрдүүлнэ гэх зэргээр мэдээлэл хийж байна.
Одоог хүртэл өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудын удирдлагуудын хэрэгжүүлж буй арга хэмжээ, засгийн газраас өгч буй үүрэг чиглэл тодорхой бус байна. Зуд болсны дараа тусламж, хангамж нийлүүлсэн нэр зүүхийн оронд эртнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авбал эрсдэлийг бууруулах нь ойлгомжтой. Гэтэл нэгэнт зуд болох нь тодорхой болчихсон аймгуудад өвөлжилтийн бэлтгэл ажил эхлээгүй юм биш биз гэх хардлага төрж байна.
Эрсдэлийн эмзэг бүлэг болох малчид хадлан тэжээлээ бэлтгэе гэвч гарц хэд дахин багассан, мал нь өвлийг давах тарга хүч аваагүй зэрэг олон асуудалтай нүүр тулгарсан. Харин улс орны хүнд хэцүү байдлыг бодлогоор зохицуулах ёстой удирдлагууд юу хийж гийгүүлэхийг хүлээж сууна.
Ийнхүү баруун аймгууд өвлөөс зугтдаггүй л юм бол хүнд өвөл ширүүхэн угтаж байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.47
    2022/09/06

    зуд болхоор төрийн өмч.зун болхоор өөрийн өмч.найр наадам хийсээр урин цагийг дуусгаад өвөл урвайгаад тусламж энээ тэрээ одоо болио малчдаа үүргээ өөрсдөө хүлээж сур.айлын эрх хүүхэд биш

    Хариулах
  • 103.229.122.154
    2022/09/05

    хувийн өмчөө өөрөө хамгаална. малчин өвөлдөө бэлдэж чадахгүй бол тэгээд л хохь нь гэх байхдаа. архи л уусан хүмүүс л байдаг шдэ

    Хариулах
    • 202.126.88.154
      2022/09/05

      Yugaach medehgui baij hutshaal bolichih odo tegeed yhuu boroo orood baihad owsoo awhuu te yuch medehgui baij dandaa i gej ih medhee bolioch pisda

    • 66.181.161.113
      2022/09/05

      Яаг үнэн.

  • 66.181.161.27
    2022/09/05

    Зунжингаа наадамлаа биздэ

    Хариулах
    • 66.181.161.113
      2022/09/05

      Ямбаа эдэлчихээд ялнаасаа зугтаасан хүмүүс.