​ Огцорсон ч хоосонгүй

Moderator
13 цаг 10 минутын өмнө

Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон ч огцорсон сайдууд хоосон хоцрохгүй нь бололтой. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааны үеэр “Шинээр томилогдсон сайдууд ажилдаа шууд орох хэрэгтэй. Яамны ажилтай танилцах шаардлагагүй. Туршлагатай төрийн түшээд байгаа болохоор тулгамдсан асуудлаа шуурхай шийдэж ажиллахыг хүсэж байна. Засгийн газрын ХЭГ-ын даргаар томилогдсон ажиллахаар болсон Д.Амарбаясгалан танд нам, Засгийн үйл ажиллагааны залгамж халааг хангах, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, яам хоорондын уялдаа холбоог сайн хангаж, бодит үр дүнд хүргэх үүрэг даалгавар оногдож байна.” гэж хэлсэн.
Гэвч энэ нь цаагуураа бол МАН-ын тохироо, хуучин сайдууд чинь хамт ажиллана шүү гэдгийг нь далдхан хэлсэн санаа аж.
Тангараг өргөсөн сайдууд ажлаа авч, өнөөдөр /2022.08.31/ Засгийн газрын анхны хуралдаандаа сууж байна.
Тэднийг анхнаас нь яамандаа бүтцийн өөрчлөлт хийхээсээ өмнө өмнөх сайдуудаа дэргэдээ авахыг Ерөнхий сайдын зүгээс санал болгосон байна. Харин ХНХ-ын сайдаар ажилласан А.Ариунзаяаг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө дэргэд буюу ахлах зөвлөхөөрөө ирэхийг урьжээ.
Мөн З.Мэндсайханыг ХХААХҮ-ийн дэд сайдаар, Г.Ёндонг УУХҮ-ийн дэд сайдаар, Н.Тавинбэхийг ЭХ-ний дэд сайдаар ажиллах санал тавьжээ. Харин ЗТХ-ийн сайд асан Л.Халтарыг дэд сайдаар үлдэх санал тавьсан ч мань хүн УБТЗ-ын даргад илүү “сонирхолтой” байгаа аж.
Юутай ч дан дээлтэй гэгдэж хүчин мөхөстөж, Засгийн газраас огцорсон сайдууд энэ удаа хоосон хоцрохгүй дэдийн суудалд сууж, эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлэх үүрэг хүлээж байгаа бололтой.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.216
    8 цагийн өмнө

    шинэ сүйрлийн бодлогыг маш сайн хэрэгжүүлж бүхэл бүтэн улс үндэстэнг сүйрүүлж байгаад МАНгар янханы зулбасгуудад халуун баяр хүргэе.... үтэр түргэн үе удмаараа зайлж далд орох өлзийтэй сайхан ерөөлийг өргөн өргөн дэвшүүлэе.

    Хариулах
  • 139.5.217.111
    9 цагийн өмнө

    Энэ хэмнэлтийн жил гэж шаажаад юун сайд, дэд сайд вэ? Нэг газар хэдэн ч сайдтай юм писда

    Хариулах
  • 202.131.229.246
    11 цагийн өмнө

    болдогч юм аа дэргэдээ авч дээ

    Хариулах