Б.Чойжилсүрэн “31 компани”-тай байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна

Moderator
Өчигдөр 10 цаг 54 минут

 Тодруулбал, энэ талаар “Ашиг сонирхлын тухай” хуулийн 3.1.5-д “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ гэдэг заажээ. 

-ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН "ГУРИЛ"-ИЙН, ЗАМ ТЭЭВРИЙН САЙД С.БЯМБАЦОГТ "ДЭД БҮТЭЦ"-ИЙН, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН "31 КОМПАНИ"-ТАЙ БАЙНА-

ТУХАЙЛБАЛ:

  • Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад яригдаж байгаа УИХ-ын гишүүн Х.Болорчулууннь “Дорнод гурил” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд тус компанийнхаа нэрээр ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авч нь тогтоогдож байсан. Өөрөөр хэлбэл Х.Болорчулуун гишүүн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга асан А.Энхтүвшинтэй хуйвалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, зээл авсан нь тогтоогдсон тухай мэдээлэл ч гарч байв. Мөн Х.Болорчулуун нь Хишиг Агро ХХК-ийг эзэмшдэг бөгөөд тус компани нь мөн л "газар тариалан"-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа юм. Түүний хөрөнгө оруулалтын мэдүүлгийг ЭНД ДАРЖхарна уу.
  • Зам тээврийн хөгжлийн сайдад яригдаж байгаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Түүний дүү нар болох С.Баянмөнх, С.Баянчулуун, С.Балжинням нарын нэр дээр бүртгэлтэй "Нью прогресс" групп нь монголын дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон бүтээн байгуулагч групп компани юм. Харин тус группийн бодлогыг С.Бямбацогт гишүүн тодорхойлж, түүний дүү нар удирддаг гэх нь бий. Түүний хөрөнгө оруулалтын мэдүүлгийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
  • Эрчим хүчний сайдад яригдаж байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн  “Түүний хувьд Хурд Хүнс” ХХК, “Хурд Авто” ХХК, “Хурд групп” ХХК, “Рапид харш” ХХК, “Хаус инвест” ХХК, “Сауд гоби блейк гоулд” ХХК, “Апартмент Кей Эйч” ХХК, “Говь гоё сайхан” ХХК, “Өмнийн гоё говь” ХХК, “Хурд Транс” ХХК, “Хурдпропертийз” ХХК, “Эйжнложистик бридж” ХХК, “Юнайтедтранс групп” ХХК, “Хурд ресурс” ХХК, “Хурд центр” ХХК, “Юнайтед ложистик групп” ХХК, “Хурд стандарт” ХХК, “Хурд майнинг” ХХК, “Хурд капитал” ХХК, “Хурд-Энержи” ХХК, “Нэшнл майнинг групп” ХХК, “Монконс” ХХК, “Беллвью пропертис” ХХК, “Түмэн найрамдал” ХХК, “Хурд юнайтед финанс” ХХК, “Эрхий мэргэн цэцэрлэг” ХХК, “Нэйшнл майнинг лаб” ХХК,  “Хаус инвест такс” ХХК, “Кэй Би тауэр пропертис” ХХК ХХК, “Сауд гоби петро ойл транс” ХХК, “Хос гэрэлт авто сервис” ХХК гэсэн 31 компанитай гэж 2017 онд мэдүүлсэн байна. Харин өнөөдрийн байдлаар тус 31 компанийн захирлаар эхнэр Д.Энхгэрэл нь ажиллаж байгаа юм. Мөн гэр бүлийн садан төрлүүдийн нэр бүхий компаниуд болон хөрөнгө оруулалтын мэдүүлгийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
  • Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдад Б.Бат-Эрдэнэ “Түүний хамаарал бүхий “Аварга” биеийн тамирын дээд сургууль болон салбар хэд хэдэн спортын сургуулиуд байгаа. Түүний хөрөнгө оруулалтын мэдүүлгийг ЭНД ДАРЖ харна уу. Сонирхуулахад, Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайд гэдэг Монгол хэлний үгийн санд ч байхгүй /олимпизм/ нэр томьёо бүхий албан тушаал буюу БШУЯ-наас салбарлаж үе үе гарч ирдэг нэр бүхий орон тоо нь олны дунд ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа аж.
  • Уул уурхайн сайдад УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Ж.Ганбаатарын хамаарал бүхий Камдер ХХК нь БЗД-ийн 26-р хорооны Тайм тауэр хотхоны орц гарцыг хааж нийтийн эзэмшлийн автозамыг хашаалж барилга барьж талаар одоогоор зөрчилтэй байгаа. Мөн Нордлайн ХХК, Голденсвит ХХК, Моннидер ХХК, Сээкл ХХК зэрэг компиануудыг эзэмшдэг аж. Хөрөнгө оруулалтын мэдүүлгийг ЭНД ДАРЖ харна уу.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.230.218
    2022/09/02

    Монгол улсын гол салбар болох уул уурхайн салбар оргилын ганбаатарын гарт очисноороо жинхэнэ сүйрэх замдаа орлоодоо эцэст нь энэ тэндгүй ухаж сэндийлсэн газар нутаг гол усгүй болж хүн малгүй амьдрах аргагүй болж өвөг дээдсийн ясаа эвж үлдээж өгсөн газар нутаг улс орон үгүй болж дайн тулаан туршилтын талбар орон болоод дуусах нь тодорхой болжээ ернь байгалийн баялагт гадна дотны хэдэн авилгалчин бөгсний донтой хулгайч тэдний хамаарал бүхий улс төрчид гэх хулгайчууд эзэн сууж жирийн иргэд уурхайн ажилчин нэртэй боолын ажлыг нь хийж тэдний шавхруугаар голоо зогоож суугаа нь үнэн шүү дээ монголын говь нутаг цөлжих замдаа эргэлт буцалтгүй орсон

    Хариулах
  • 64.119.21.22
    2022/09/02

    ,Бизнес бүлэглэл одоо больмоор юмаа.ӨӨР ХҮН ОЛДОГГҮЙ ЮМУУ. СОНГУУЛИЙН МӨНГӨӨ БОСГОХ ГЭЭД. САЙД БОЛГООД БАЙДАГ ЮМУУ.

    Хариулах
  • 49.0.137.164
    2022/09/01

    Hanaj zaddaggui novsh we estoi

    Хариулах
  • 66.181.183.42
    23 цагийн өмнө

    Хүрэлсүх нэг удаа яасан ханж цаддагүй хулгайч хүмүүс вэ гэж хэлж байсан нь үнэн бололтой

    Хариулах
  • 66.181.161.53
    Өчигдөр

    Odoo xanaj tsadahgvi shunal ymdaa xedeer said bolson bol odoo ch ysiin mungiig uuriin kompani lyygaa shaax shig bolno biz

    Хариулах
  • 192.82.74.106
    Өчигдөр

    Хувьдаа компанигүй гишүүн сайд нар бхгүй биздээ харин олон цөөн том жижиг л гэж бга байх даа тэгээд нэг их мэдлэгжав болоод л бие биенийхээ эд хөрөнгө элдэв зүйлийнх нь талаар ярьж бичиж гарах юм яасан ч атаархаж хандагүй юм

    Хариулах
  • 192.82.90.100
    Өчигдөр

    Монгол төр арай л болжээ

    Хариулах
  • 139.5.218.196
    Өчигдөр

    Iim olon company tai hun mongoor zodsoor bgaad suudlaa avdag bailguidee. Yadiin bol? Medkumdaa manius. Said bolood ulam bayjih bhdaa 31 ni 60-70 company bolj osno. Daraa ni shudragaar bosgoj irsen geed ungas aldahad mal irged ni itgeed songood bh jisheetei.

    Хариулах