МАН-ын генсек Д.Амарбаясгалан Засгийн газрын ХЭГ-ыг удирдах болж, түүний орыг хэн залгах вэ гэдэг асуулт гарч ирсэн.
Мэдээж Ардын намын хувьд араа бодолгүйгээр Д.Амарбаясгаланг Засгийн газартаа дуудаагүй нь тодорхой. Харин өөдөлж өгөхгүй байгаа засгийн ажлыг базуулахаар шийдвэрлэсэн хэрэг.
Мань генсекийн оронд ХНХ-ын сайдын суудлаа өгч буй А.Ариунзаяаг очих нь гэж чих дэлсэж байгаа ч МАН-ынхан түүнийг хүлээн авахгүй л болов уу.
Угаасаа намын дүрмийн дагуу бол Бага хурлаар хэлэлцэж байж Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох учиртай. Яах вэ, А.Ариунзаяагийн хувьд боломжийн менежер гэдгээ харуулсан ч МАН-ын дунд болоод түүнээс дээш насныхан эмэгтэй хүнээр удирдуулахгүй гэх муйхар бодол, сэтгэлгээнээсээ салаагүй учраас дэмжихгүй, шахагдах магадлалтай. Эсвэл 2024 оны сонгуульд нэр дэвших эрхээ халааслах гэсэн шалтгаанаар чимээгүйхэн суух байх.
Түүнтэй эн зэрэгцүүлэн Ц.Бат-Энхийн нэр ч дуулдаж яваа. Мань хүнийг бол МАН-ынхан тийм ч таатай хүлээж авдаггүй. Хоёр жилийн өмнө коронавирусын ид дэгдэлтийн үеэр Улсын онцгой комиссын шийдвэрийг эсэргүүцэж, тусгаарлалтад орохгүй хэмээж “агсарсан” түүнийг МАН-ын нарийн бичгийн даргаас чөлөөлсөн. Дараагийн удаа буюу өнгөрөгч зургаадугаар сард Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн орлогчийн албан тушаалаас нь “үдсэн”.
Одоогоор Засгийн газраа эмхлэх гээд МАН-ынхан генсекийн суудалд дээрх хоёр хүний нэрийг олон нийтэд “чулуудаж” өгчхөөд харж суугаа.
Юутай ч А.Ариунзаяа, Ц.Бат-Энх гээд нэрс цуварсан ч МАН-ын дараагийн генсек бол Д.Амарбаясгалангийн тоглолтыг залгамжлах эс бөгөөс түүний шууд удирдлагад хэлж, ярьж, хөдлөх хүн л хэрэгтэй. Тэгж гэмээнэ МАН-ыг мандуулах, маллах эсэх нь харагдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
49.0.137.164
Simba Bataa gej hund gariin duu Batenh bol mai l b na shuu
Хариулах49.0.137.164
Simba Bataa gej Ulsad baidag ganz ongozoor uneg chono buudaj yawaad suiruulsen gariin torson duu Batenh gej neg estoi heleh ug ch oldohgui yum iim hun durstei amitang arai ch songohgui bailgui dee ene nohor bol arai l denduu ahuu !!!!!!!!!!!!!!
Хариулах66.181.160.49
Наадуул чинь зүгээр л бор шувуу ШАЛ ӨӨР ХҮН БЭЛЭН БАЙГАА
Хариулах49.0.137.164
Bichsen Kommentuud ustgaad arai ch bishee
202.179.0.46
битгии соммент устгаад бай
202.179.0.46
хэн ч байсан ялгаагүй. намууд төрд ажиллах боловсон хүчнээ бэлдэж чадаагүй. зөвхөн тухайн намын төлөө, хувийн ашиг сонирхолынхоо төлөө ажиллах хүмүүсийг бэлдсэн учраас сайн зүйл хүлээх горьдох хэрэггүй
192.82.87.239
Ариунзаяа бол мундаг улс төрч.
Хариулах64.119.20.143
Nariin bichgiin darga Enkhbaatar n deerdee., arai iluu ulstor bhdaa
Хариулах103.212.119.54
Enhbaatar, Purevdagva geed zaluuchuudaasaa bolgoh heregtei
Хариулах202.9.40.225
мал ч байсан яадаг юм
Хариулах202.126.88.68
Содоо элбэг чадна Энхбаатар Батбаатар бас чадна Ганбаатар ч байна Баатрууд их байнаа
Хариулах202.126.88.68
За энэ 2 оор дутав гэж Энэ нам чинь өчнөөн сайхан мэдлэг чадвартай залуучууд олон байна Битгий хор хая Манай нам учраа олоод сайн хүн тавьчихна
Хариулах66.181.161.48
Ариунзаяа чадалгүй яах вэ.Өөр хэн гэж.
Хариулах64.119.17.77
ИЙ ЧААВААС БАТЭНХ ЧИНЬ МИЕГИЙН СУГ ШҮҮ ДЭЭ!!!
Хариулах218.144.61.200
Ариунзаяа эв эеийг хичээгээд бүгдийг нь холбож, гар нийлээд сайн ажиллана
Хариулах59.153.86.82
энэ 2 иин Хэн нь ч биш шүү, өөр мэдлэг боловсролтой, туршлагатай , тулхтай , нэр хүндтэй, дипломат хүнииг тавих байх гэж итгэж байна.
Хариулах