МАН-ынхан Засгийн газрын бүтцэдээ өөрчлөлт оруулахын тулд дүрэм, журамдаа өөрчлөлт оруулах нь халаггүй юм болж байна. УИХ-д хэдэн удаа сонгогдсон зэрэг шалгуур үзүүлэлт тавиад л чамбайхан сайдуудтай болчих гээд үзээд байгаа юм шиг боловч зүтгэж буй хүмүүсийг нь харвал үгүй бололтой юм.
Жишээлбэл, ХХААХҮ-ийн сайд болох гээд байгаа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун. Мань хүний хувьд гуравдах удаагаа парламентад сонгогдсон. Өнгөрсөн хоёр парламентад Оюутолгой, Дубайн гэрээг эсэргүүцэж байна гэхээс өөрөөр дуугардаггүй байсан гэхэд болно.
Сайд болгохгүй бол ядаж Байнгын хорооны дарга болно гэж зүтгэсээр байж УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороог тэргүүлэх болсон.
Гэхдээ сайд байхад зохимжгүй гэдгийг түүний ХОМ-ээс харчхаж болно. Тэр тусмаа ХХААХҮ-ийн сайд. Учир нь мань Х.Болорчулуун гишүүн Хишиг Агро, Дорнод гурил компаниудыг 100 хувь эзэмшдэг. Хамгийн энгийнээр бол ашиг сонирхлын зөрчил үүснэ. Үүнийгээ үл тоон Байнгын хороог тэргүүлж байж, бүр цаашлаад салбарын сайд болно гэхээр Монгол Улсад хууль хэрэгжихээ байжээ гэж ойлгогдохоор байна.
Түүний сонгогдсон тойргийнхон бол "Х.Болорчулуун дорнодчуудыг ядаж гурилаар хангадаг юм" гэж баярлаад саналаа өгчихдөг гэж байгаа. Харин энэ удаа бол монголчуудын хүнсний аюулгүй байдлыг “атгах” хүн нь албан тушаал, абмицын “уурхай” болсон нөхөр байж боломгүй шийдэл, шийдвэр гэдгийг МАН-ынхан мэдэж, судалсан байгаа даа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
43.228.130.71
хууль дээдэлдэг ерөнхий сайд юм бол энэ хүнийг энэ яамны сайдаар яагаад ч томилж болохгүй ашиг сонирхлын хууль гэж байдаг бол
Хариулах