Засгийн газрын бүтэц яригдаж буй энэ цаг үед Дарханы замыг хуулснаас хойш сэхэл авахаа байсан ЗТХ-ын сайдын суудалд шунах хүн цөөн байгаа аж. Харин тэрхүү сиймхийг ашиглаад заларчих гэсэн хүн нь одоогийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нь.
Хэд хэдэн хүнээр энэ санаагаа дамжуулан МАН-ын томчуудын чихэнд шивнүүлээд амжсан аж. Гэвч түүнийг Удирдах зөвлөлийн зүгээс татгалзсан гэх мэдээлэл бий.
Мань хүн Дарханы замтай холбоотойгоор хамгийн удаан ажиллаж буй удирдах албан тушаалтан. Ингээд ч зогсохгүй энэ удаа “унах” гэж байгаа Засгийн газар түүнд тухайн замыг бүрэн хариуцуулж, газар дээр нь ажиллах үүрэг өгсөн нь саяхан.
Гэтэл өнөөг хүртэл Дарханы замынхаа учрыг олох байтугай хэсэгчлэн хуваасан компаниудынх нь учрыг ч олоогүй л яваа.
Тийм байтал дэвшүүлж, салбарын сайд болгоно гэвэл ёстой Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд салбарыг тэр чигээр нь дампуурал руу чирсэн үйлдэл болно. Тэр ч утгаараа МАН-ынхан Ж.Бат-Эрдэнэд хариуцлага тооцох ёстой байтал юун салбар хариуцуулах хэмээн ихэд бухимдсан сурагтай.
Тэгээд ч ах, дүү хоёр өөр намд доль цохиж, аль засгийн үед албан тушаалтай зууралддаг үеийг халах хэрэгтэй хэмээн МАН-ын “цагаан ордон”-оор гомдлын үгс шидэлцэж эхэлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна