Цэцэрлэгүүдэд хуваарилалт хийж, мэдээллийг иргэдийн гар утсанд явуулж дуусжээ. Нэгдүгээр шатны бүртгэлийн үр дүнд цахимаар хүсэлт гаргасан 111,542 хүүхдийг цэцэрлэгүүдэд хуваарилсан байна. Харин бүртгэлийн үеэр гарсан асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдэгдэл хийлээ.
Тэрбээр "Цэцэрлэгийн бүртгэл явагдах үеэр хаяг тодорхойгүй, түрээслэгчид олон, зарим байрууд нь ашиглалтад орсон мөртлөө оршин суугчдынхаа ордерыг бичиж өгөөгүй тохиолдол их байсан. Ордероо аваагүй өрхийн хүүхдүүдийг бүртгэх гэхээр болохгүй асуудал үүссэн. Жишээлбэл сая бид
E-mongolia платформоор бүртгэл хийхэд "Бид нар энэ намар Улаанбаатар хотод шилжинэ, хүүхдээ цэцэрлэгт өгнө" гэж 2700 хүн хүсэлт өгөөд бүртгүүлчихсэн. Гэтэл хэзээ Улаанбаатарт ирэх юм, аль дүүрэгт амьдрах юм, аль хамран сургах тойрогт хамаарах юм гэдэг нь тодорхойгүй.
Ийм асуудал давхар гарсан. Бид цэцэрлэгийн бүртгэлийг иргэддээ боломж олгох үүднээс 3 удаа хийнэ. Эхнийх нь наймдугаар сарын 25-ны , залгуулаад 2, 3 дахь удаагийн бүртгэлийг явуулж, бүртгэсэн хүүхдүүдээ аль цэцэрлэгт хамрагдуулах вэ, нэг айлын хоёр хүүхэд өөр өөр цэцэрлэгт явж байна уу, нэмэлт засвар хийгдэж байгаа байруудыг ашиглалтад оруулж, нэг ангид сурах ёстой хүүхдийн тоог стандарт хэмжээнд бариулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Түүнчлэн Хан-Уул дүүрэгт яагаад цэцэрлэгийн асуудал хүндэрсэн бэ гэхээр маш олон орон сууцны хорооллууд баригдсан. Баригдахдаа цэцэрлэгийн асуудлыг ер шийдээгүй. Хоёрдугаарт хамран сургах тойргийн хүүхдүүдийн бүртгэлийг зөвхөн төрийн өмчийн цэцэрлэгүүд дээр зарладаг байсан.
Одоо бол хуучин аргачлалыг нь болиулаад тухайн тойрог дээрээ байгаа төрийн болон хувийн цэцэрлэгүүдийн багтаамжийг тооцоолж бүртгэлээ хийсэн. Цэцэрлэггүй үлддэг байсан 36.000 хүүхдийн 34.000 орчим нь цэцэрлэгтэй болсон. Үлдэж хоцорсон 3000 орчим хүүхдүүдээ ирэх 10 дугаар сард багтааж цэцэрлэгт хамруулах боломжийг нээж өгнө. Мөн дээрх цэцэрлэгийн хуваарилалтыг хоёр дахь шатны бүртгэл дээр залруулах боломжтой” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
202.126.88.213
Haria bus geed horoonii tsetserleg awhgui yumaaa undsen harian unheer hol bolhoor yawuulhad denduu hundereltei yumaa den ownii huutneer hotiiin neg zahaas nogoo zarhuu huuhed zoon gedeg hetsuu yumaa daaa
Хариулах202.126.88.213
Haria bus geed zaawal tolbortoi tsetserlegt yawh yosteoi yumuu
Хариулах