Монголын 2 дахь телевиз 1992 оны 9 дүгээр сарын 15-нд анхны нэвтрүүлгээ үзэгчдэд хүргэсэн нь өнөөдөр 30 жилийн түүхээ бичиж буй UBS телевиз юм. Анхны Өглөө хөтөлбөр, Хүүхдийн суваг, Кино суваг, Хөгжмийн суваг, Телевизийн цуврал шоу төсөл, ярилцлагын нэвтрүүлэг, олон ангит кино, нийгмийн болон бизнесийн реклам гээд UBS телевиз нь олон ч зүйлийн анхдагч билээ. Мөн соёл урлагийг дэмжигч, ирээдүйн уран бүтээлчдийг тодруулах, уран бүтээлийг нь дэмжих зорилготой урлагийн бүхий л төрлийг хамруулсан телевизийн олон шоу төслүүдээрээ “УРЛАГИЙН” телевиз хэмээх онцлогтой, имижтэй.
Түүнчлэн UBS телевизийн ерөнхий захирал, хөгжмийн зохиолч МУУГЗ Л.Балхжавтай хамтран ажлаагүй уран бүтээлч тунчиг ховор. Тиймдээ ч уран бүтээлчийн замнал, уран бүтээлийн түүх нь UBS телевизтэй салшгүй холбоотой олон зуун уран бүтээлчид бий.
Тэр ч утгаараа 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулах хамгийн эхний тоглолт бол нийтийн дууны шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн “Мартагдашгүй намар ” хүндэтгэлийн тоглолт юм.
Тоглолтонд:
МУАЖ, дуучин С.БАТСҮХ
МУГЖ, дуучин У.ДАЛАНТАЙ
МУГЖ, дуучин Д.ЭНХЗУЛ
МУГЖ, дуучин С.ЖАВХЛАН
МУГЖ, дуучин Т.БАЯСГАЛАН
МУГЖ, дуучин С.ГАНЗОРИГ
МУГЖ, дуучин Л.БОЛДБААТАР
МУГЖ, дуучин Б.БАТБОЛД
Баруун Монгол ардын дуучин Ж.ЭРДЭНЭДАЛАЙ СТА, дуучин Л.БАНЗРАГЧ СТА, дуучин Д.МӨНХБАТ СТА, дуучин А.БУРМАА СТА, дуучин Д.НАМСРАЙНОРОВ СТА, дуучин Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ Уртын дуучин Д.ЖАВХААСАЙХАН, Д.ҮҮРИЙНТУЯА Уртын дуучин Б.БАТЦЭЦЭГЛЭН СТА, дуучин Э.ТӨРМАНДАХ СТА, дуучин О.ГАНСУВД СТА, дуучин Г.ЭРДЭНЭЧИМЭГ СТА, дуучин Б.УРАНЗАЯА СТА, дуучин Л.СӨРӨЛТ, А.ТҮМЭН-ӨЛЗИЙ СТА, дуучин В.БАТТУЛГА, охин Б.ДУУЛИМ СТА, дуучин Э.ЧУЛУУНЧИМЭГ, охин Б.АЯЛГУУ СТА, дуучин Б.БОЛД, Х.МӨНГӨНЦЭЦЭГ СТА, дуучин Э.ЧИНБАЯР СТА, дуучин Б.БАЯНДАЛАЙ СТА, дуучин ШИНЭ ЦАГИЙН ЕРӨӨЛЧ СҮХЭЭ нарын уран бүтээлчид оролцоно.
Сонирхуулахад UBSTV 30 жилийн ойн хүрээндээ үзэгчиддээ зориулан шинэ төсөл нэвтрүүлэг, тоглолтууд, сайн үйлсийн аян зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд “Мартагдашгүй намар” нийтийн дууны хүндэтгэлийн тоглолтын дараа рок поп, орчин цагийн дуу хөгжмийн шилдэгүүдийг хамарсан ээлжит тоглолтыг зохион байгуулна гэдгээ онцоллоо.
Тоглолт 2022 оны 9-р сарын 3-ны Бямба гарагт UB PALACE-ийн концертын их танхимд 18:00 цагаас болно. Тасалбарыг ticket.mn, UB Palace-ийн билетийн кассаар мөн 1900-1950 үнэгүй хүргэнэ. Лавлах утас: 9326-2524, 80648460, 70140434
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна