Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт үлдэх “Шанс”-тай сайдууд

Moderator
2022/08/26

ҮХЦ-ийн шийдвэрийн дагуу МАН-ынхан Засгийн газарт 80 хувийг давхар дээлтэй болгохоор зөвшилцөлд хүрсэн. Ингэхийн учир нь одоогийн засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ 2024 оны УИХ сонгууль хүртэл Засгийн газраа тогтвортой байлгах үүднээс ийнхүү сэлгээ хийж ҮХ-д гар дүрсэн.

Тэгвэл сүүлийн хоногуудад намын даргынхаа засагт орж ажиллах олон гишүүн төрийн ордон болон Тусгаар тогтнолын ордон хавиар гүйдэлтэй болж 1.6 жилд сайд болох амбицаа гүйцэлдүүлэхээр дээр дооргүй гүйлдээд эхэлсэн.

Харин дээр бичсэнчлэн одоо байгаа сайдуудаас 20 хувийг нь улираан ажиллуулах саналтай байгааг МАН-ын Удирдах зөвлөлийнхөн нэгдсэн шийдэлд хүрч доор байгаа сайдуудыг үлдээх нь зөв гэсэн шийдвэрийг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд санал болгосноор ийнхүү үлдээхээр болсон тухайг эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, энэхүү шийдвэрийн тэргүүн эгнээнд Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, ГХ-ны сайд Б.Батцэцэг, БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан, БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар нарыг улираан ажилуулах шийдвэрт хүрсэн гэсэн үг.

Дээрх нэр бүхий сайдыг улираах болсон нь дараах шалтгаантай аж

1.Шадар сайд С.Амарсайханы хувьд тэрбээр өнгөрсөн хугацаанд иргэдийн шүдний өвчин болсон ипотекийн зээл буюу Монголын ипотекийн корпарацитай нүүр тулж 8 хувийн зээлийг 6 хувь руу оруулах ажлыг хангалттай хийж гүйцэтгэсэн. Одоогоор уг ажил нь үргэлжлэн дараагийн шатанд явж буй учраас түүнээр уг ажлыг гардан хийж дуусгах нь МАН-д 2024 оны сонгуульд ялах боломж олгох хамгийн том хөзөр нь хэмээн МАН-ын Удирдах зөвлөлийнхөн үзэх болсон аж. Учир нь өнгөрсөн хугацаанд иргэдийн халаасыг суйлж байсан МИК-тай хэн ч ингэж ажиллаагүй учраас намынх нь нөхөд энэхүү ажлыг нь дэмжсэн аж. Мөн цар тахлын үед хүн намын нас баралтыг хохирол багатай даван туулсан гэдгийг ДЭМБ-аас сайшаасан учраас ийнхүү түүнийг улираан сонгох том шалтгаан нь болсон байна. Мэдээж Шадар сайд С.Амарсайханы тухайд гэвэл түүний хийсэн ажлууд дээрх хоёроор хязгаарлагдахгүй гэдгийг уншигчид андахгүй.

 2.Дараагийн сайд нь Сангийн сайд Б.Жавхлан. Тэрбээр цар тахлын хүнд үед улсынхаа эдийн засгийг банкир хүний ухаан зааж зөв удирдан чиглүүлсний хүчинд дефольт зарлах хэмжээнд хүрэлгүй өмнөх Засгийн газруудын тавьсан өрийг асуудалгүйгээр төлж эхэлсэн тухайг эдийн засагчид дүгнэдэг. Мэдээж бүхэл бүтэн Монгол Улсын төсвийг хэрхэн яаж зарцуулах вэ гэдгийг анхнаас нь тус яамыг удирдсан ажил гарт нь орчихсон туршлагатай сайд хэмээж ийнхүү албан тушаалд нь үлдээх болсон аж.

3.Б.Батцэцэгийн хувьд тэрбээр өнгөрсөн он жилүүдэд хийж байгаагүй төрийн том айлчлалуудыг Монгол Улсад хийж чадсан цорын ганц эмэгтэй. Энэхүү түүхэн айлчлалуудыг тэрбээр хийснээрээ уналтанд ороод байсан эдийн засагт том цохилт өгч гацаанд орсон том том төслүүдийг хөдөлгөх болсон нь түүнийг үлдээх нэг шалтгаан болжээ. Учир нь цар тахлын үед гадны улс орнууд ямар ч улсын төрийн тэргүүнийг хүлээж авахгүйгээс гадна тухайн улсад хийх албан ёсны айлчлалаа цуцлаж байсан ч Б.Батцэцэг үүрэгт ажлаа сайн хийж гүйцэтгэсэн хэмээж түүнийг улираах болжээ.

4.БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан олон ч эцэг эхчүүдийг халаасыг суйлж байсан чанаргүй Их дээд сургуулиудыг бүр мөсөн хаах шийдвэрийг гаргасан нь 30 жил боловсролын салбарт идээ бээр шиг бугшаад байсан чанаргүй боловсролыг үгүй хийсэн нь МАН-ын Удирдах зөвлөлөөс онц гэсэн үнэлгээ авахад хүргэсэн аж. Үүгээр ч зогсохгүй тэрбээр Ерөнхий боловсролын сургуулиудын авлигын асуудлыг цэгцэлж тухайн хүүхэд зөвхөн тойргийн сургуульдаа суралцах боломжийг нь олгосон нь түүнд олон нийт алга ташихад хүргэсэн нь салбарын сайдаар улирах болзлыг нь хангасан.

5.БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнийн хувьд тус салбарын сайдаар ажиллаад удаагүй хэрнээ олон, олон ажлыг хийж тус яамыг олон нийтэд нээлтэй ил тод шилэн болгож төрийн хүнд суртлыг арилгасан нь МАН-ын Удирдах зөвлөл хийгээд засгийн тэргүүнд таалагдсан учраас түүнийг албан тушаалд нь үлдээх шийдвэрийг гаргасан нь энэ аж. Учир Б.Бат-Эрдэнэ сайдын хийж хэрэгуүүлсэн ажил олон нийтэд нээлттэй ил тод байдаг учраас энэд нурших нь илүүц биз.

6. БХБ-ын сайд Б.Мөнхбаатарын хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ажиллаж буй дан дээлтэй сайд нарынх нь нэг. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлөөс Хөшигийн хөндий, Шинэ-Зуун мод, Майдар хотуудын ажлыг Б.Мөнхбаатараар дуусгуулах нь зүйтэй гэсэн нэгдсэн шийдвэрт хүрч түүнийг бас л үлдээх шийдвэрийг гаргасан нь энэ аж. Учир нь хэрвээ түүний оронд шинээр томилогдох сайд дээрх ажлыг дахиж эхнээс нь хийх учраас ажлаа эхнээс нь гардаж хийсэн хүн нь шинэ хотуудыг 50 хувьд нь хүргэх хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс л өнгөрсөн хугацаанд барилгын салбарт нэлээдгүй өөрчлөлт хийж Засгийн тэргүүн, хотын удирдлагуудтай гар нийлж ажилласан хотын ажлыг сайн мэддэг хүнийг үлдээх нь зөв гэсэн шийдвэрийг гаргах болсон аж.

Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хувьд түүнийг Засгийн тэргүүн ЗГХЭГ-ын даргаар томилох тухай бор шувуу ниссэн ч энэ нь одоогоор яг тодорхойгүй байгаа аж.

 Эндээс харахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт дан дээлтэй гурван сайд улирч ажиллахаар болжээ гэсэн үг. Харин үлдсэн дөрвөн  сайдын хувьд УИХ-ын гишүүн учраас тэднийг улираан ажилуулах нь ямар ч асуудалгүй гэж МАН-ын Удирдах зөвлөлийнхөн үзжээ.

Ямартай ч Засгийн тэргүүн 2024 онд ард түмнээсээ сайн үнэлгээ авахын тулд олны дэмжлэгтэй сайд нарыгаа авч үлдэж хийж хэрэгжүүлж буй ажлуудыг нь дуусгаж дахин ялалт байгуулах чухал гэсэн хөзрүүдээ хадгалсан нь энэ аж.


Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.91.36
    2022/08/26

    shadar said Amarsaihan uldej ipotekiin zeeliig 4-5 huvid avaachih heregtei bna. bugdiig hamruulah. zaluuchuud ipotekiin zeelee tuluh gej tuildaj bna.

    Хариулах
  • 202.55.188.34
    2022/08/26

    Хамгийн сайн ажиллаж байгаашдээ.Шадар сайд. Атаархуу гарвэ. Яадаг вэ. Шадар сайд үлдээнэ. Бид Засаг мэдэж томилох хэрэгүү

    Хариулах
  • 202.21.108.28
    2022/08/26

    засгийн ажлыг сошлаар сэвэгчид шийдэхгүй байгаасай

    Хариулах
  • 202.9.46.2
    2022/08/26

    Ариунзаяа сайд сайн ажиллаж байгаа даа

    Хариулах
  • 66.181.182.57
    2022/08/26

    Шадар сайдыг больё оо. Ард түмэн андахгүй ч гэх шиг. Туулын бургасыг хядсаныг мэдэх юм байна. Ковидын үеэр иргэд эцэг эх үр хүүхэдтэйгээ уулзаж чадахгзй, балга ус ууж чадахгүй үхэж байхад эхнэр нь улаан бүсээр туучиж байсныг мэдэх юм байна. Тавчиктай эх төрхөөс гарлаа гээд Ерөнхий сайд нь кабенитаараа огцорч байсныг санаж байна. Гэтэл шадар сайд нь ийм их алдаа хийчээд уучлал гуйгаад огцрох нь бүү хэл дахиад үлдэх гээд байгаад гайхаж байна.

    Хариулах
    • 192.82.76.231
      2022/08/27

      yaaan vnen

  • 139.5.218.233
    2022/08/26

    Төр засгийн шийдвэр бодлогуудыг зааж зааварлахаа больцгооё нэг л их ухаантангууд фс дээр томорцгоох юм

    Хариулах
  • 202.131.229.246
    2022/08/26

    ням доржоо сольж тэнэгтэв дээ кккккккк

    Хариулах
  • 150.129.141.254
    2022/08/26

    Жавхлангаас бусдыг нь соль

    Хариулах
  • 126.56.202.242
    2022/08/26

    Энэ төр засгийн нян бактер болсон нэг бздага зайлуулаачэээ

    Хариулах
  • 202.126.88.166
    2022/08/26

    Зөвөө зөв энэ ЗГ дахиад 4 жил ажиллчихасай,. засаг унагаж улс орноо хорлодог гаднын тавиулуудын үе дуусах болтугай

    Хариулах
  • 202.126.89.61
    2022/08/26

    Жавхлан Нямбаатар 2 л үлдмээр Эмэгтэй Батцэцэг бас үүргээ сайн биелүүлж байна Бусад нь бол зүгээр урсгалаараа гэж ярьж дүгнэж байна шүү цаанаа чинь олон түмэн

    Хариулах
    • 126.56.202.242
      2022/08/26

      Нянбактераа зайлуулаа

  • 59.153.113.170
    2022/08/26

    Сангийн сайд, шадар сайд 2 бол үгүй шүү

    Хариулах
    • 192.82.91.36
      2022/08/26

      Чи л дутаж гэнэ.

  • 202.9.40.165
    2022/08/26

    Javhlan bol hamgiin no toi hun.Uul uurhaitai.Ydarsan irgediin hadgalamjiin huug denduu iheer buulgaj.odoo ch heveer bn.Bank luivardsan.HB.JDU.Ko ntseseer terbumtan bolsonoo ylgaj salgaj .shatlaltai buuruulj bolno shde.Terbumtanguudii n huu bol minut.sekundeer esej bdg.bidnii nasaaraa huraasan 20 tugreg bol uo ch bish bolson.Lhavgasuren.h uuhed n bugd bank.ard tumniig shulaad suuj bga.Huuli busaar zeelees avsan mungiig erguulj.zeelend suutgah ajil zaaval hiilgeerei.Javhlan bol muu hun

    Хариулах
  • 66.181.161.67
    2022/08/26

    Hahaha

    Хариулах
  • 202.55.188.38
    2022/08/26

    Би гэхэд, тэгж байгаад, саналаа хэлсү. Др Н.Э

    Хариулах
  • 192.82.86.49
    2022/08/26

    Жавхлан Энх-амгалан хоёроос бусдыг нь соль соль

    Хариулах
    • 202.126.89.25
      2022/08/26

      Zow