Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Аж ахуй үйлчилгээний цехийн хамт олон 100 бүтээлч ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү ажлын хүрээнд ажилтан И.Халтархүүгийн санаачилсан “Эргэн дурсахуй” өдөрлөг өнөөдөр Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд боллоо. Өдөрлөгт цехийн анхдагч Э.Тогтохдаваа, ахмад ажилчин Г.Чулуунцэцэг нарыг урьж хүндэтгэл үзүүллээ. Тус цехээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн хосууд ажлын байрандаа уригдан, залуу насаа дурсаж, ажилчин болсон дурсамжаа дэлгэн, хамт олонтойгоо халуун дотно яриа өрнүүллээ. Тэд Эрдэнэт үйлдвэрийн шилдэг ажилтнууд төдийгүй, үр хүүхдүүдээ төгс сайн хүмүүжүүлсэн эцэг, эх. Хүүхдүүд нь өөрсдийг нь залгамжлан Эрдэнэт үйлдвэртээ ажиллаж байгаа аж. Э.Тогтохдаваа, Г.Чулуунцэцэг нар жимсний мод тарьж, жимсний шүүс үйлдвэрлэж буй тухайгаа хамт олонтойгоо хуваалцав. Ийнхүү тус хамт олон үлгэр дуурайлалтай, хөдөлмөрч ахмадуудаасаа үнэтэй үг сургаалийг нь сонсож, ахмадууд ч дурсамжаа сэргээж сэтгэл хангалуун сайхан байгаагаа илэрхийллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна