Н.Алтанхуяг: Ж.Мөнхбат аа, үстэй дээл өмсөөд, талбай дээр дүвчигнэсний чинь гор нь ингэж гарч байна

Moderator
2022/08/24


Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр Н.Алтанхуяг, Ж.Мөнхбат нарын гишүүд нэлээдгүй маргалдаж ийнхүү байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: ҮХ-ийг өөрчилсөн нь Монголын төрд маш том хар толбо болно

Үндсэн хуулийн заалт Үндсэн хуулиа зөрчсөн гэдэг дүгнэлтийг Цэц гаргалаа. Энэ одоо юу гэсэн үг вэ. Гишүүдийг ярьж байгааг сонсоход цэц энэ шийдвэрийг захиалгаар гаргасан юм биш байгаа гэж бодлоо. Энэ бол Монголын төрд маш том хар толбо болно. Эрх баригчид үүнийг захиалаагүй л юм бол цэцийн есөн гишүүнийг огцруулах ёстой.
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд та бүхэн завсарлага авчих гэж хэлье. Энэ асуудлыг шийдэх гэж байгаа дүр үзүүлэх нь Монголын тусгаар тогтнолд хор хохирол учруулна. Та нарыг завсарлага авчих гэж гуйж байна. Их хурлын хэдэн гишүүнийг сайд болгохын тулд Үндсэн хуулиа оролдож болохгүй.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат: Цэцийн шийдвэр эцсийнх

Үндсэн хуулийн цэц тайлбар дээрээ Үндсэн хуулийн 64.1-ийг яриад байгаа юм. “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн” гэдэг заалт байгаа юм. Энэ асуудлыг байнгын хороон дээр яриад цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуулийг өөрчлөхөөр оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг цаашид гарахыг хааж байгаа юм.
Харин сая гаргасан 02 дугаар тогтоолын бид яах ч аргагүй. Цэцийн шийдвэр эцсийнх.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ж.Мөнхбат аа, танд мэдлэг ч алга, боловсрол ч алга, хариулт ч алга

 Ж.Мөнхбат дарга аа, танд мэдлэг ч алга, боловсрол ч алга, хариулт ч алга. Үстэй дээл өмсөөд, талбай дээр дүвчигнэсний чинь гор нь ингэж гарч байна. Танаас би Үндсэн хуулийн шинжтэй асуулт асууж байхад хариулж чадахгүй байна. Тэгээд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гээд байдаг.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат: Би танд Үндсэн хуулийг баримталж хариулт хэлж байна

Норовын Алтанхуяг гуай та харин Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа чуулганы индэр дээрээс хууль гэж юу юм, хуулийг баримталж яадаг юм гэдэг албан мэдэгдэл хийж байсан хүн. Би танд Үндсэн хуулийг баримталж хариулт хэлж байна.    
Давхар дээлийг хязгаарлах ёстой гэж жагсаал хийж байсан хүмүүсийн нэг би. Түүний үр дүнд танай Засгийн газар огцорч байсан. Хууль гэж юу юм гэж хэлж байсан та одоо хуулийг ойлгож ухаардаг болсон байна. Баяр хүргэе танд.


Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.102
    2022/08/25

    Мөнхбат ч сайл болно гэж захиалагчийн нэг яах арга үгүй мөндөө

    Хариулах
    • 192.82.71.110
      2022/08/25

      Үнэн бна мал чинь шүлсээ үсчүүлээд шүлгэрхүү юмаа уншаад явж бхгүй, монголчуудад их гай болж байнаа

  • 59.153.113.176
    2022/08/25

    Улс орны хөгжилд,монголчуудын сайн сайхан амьдрахад ганцхан л юм гай саад болж байна,болсоорч ирсэн тэр юу вэ?тэрнээс л салах хэрэгтэй

    Хариулах
    • 192.82.71.110
      2022/08/25

      МАН

  • 66.181.160.32
    2022/08/24

    ....алтантуяа...ер бно гэж Өлссөнөөс л дээр юм даа

    Хариулах
  • 66.181.160.32
    2022/08/24

    ....АН ийн гэх...Эбийбаба гэх эм энэ хорыг шүршив....

    Хариулах
  • 66.181.160.32
    2022/08/24

    ....олигархиуд хамсаж...уих ыг тараах ...Зг ийг бллах л санаа бгаа бузарууд...Улсыг л бодож гэнэ дээ...Харагдаач...

    Хариулах
  • 66.181.160.32
    2022/08/24

    Өөрсдөө Сайд...д Хоншоор Дутах Хэд...юу ч юм Мушгисаар л....УИХ гишүүд ч болдоо...Нойлын Ногоон ч гэлтэй..

    Хариулах
  • 103.57.95.65
    2022/08/24

    Darvaan har altan bugs doloogch

    Хариулах
  • 66.181.160.50
    2022/08/24

    Ж.Мөнхбат одоо дуугараач.Үгүй бол хоёр нүүртэй гэдэгээ өөрөө хүлээн зөвшөөр

    Хариулах
    • 192.82.71.110
      2022/08/25

      Хэзээч төрд байх ёсгүй хүн дээ энэ бацаан

  • 202.126.88.145
    2022/08/24

    Эргүү яруу найрагч, Дебиль .

    Хариулах
  • 66.181.161.124
    2022/08/24

    Казино тоглодог л хүн шүү дээ.мэдэх монголчууд нь мэднэ дээ.ялангуяа гадаадад байдаг хүмүүс

    Хариулах
    • 66.181.161.74
      2022/08/28

      Үнэн үнэн.Би Солонгост харсан муу новшийг

    • 192.82.71.110
      2022/08/25

      Хар новшийг яах ёстой юм болоо