Улаанбаатар-Дархан чиглэлийн 241 км авто замын ажил удааширсан асуудлыг тодруулахаар АТГ-аас шалгалт явуулаад багагүй хугацаа өнгөрсөн.
Тэгвэл өнгөрсөн шөнө /2022.08.23-24/ Автозамын газрын дарга асан Д.Доржханд, мөн тухайн үедээ автозамын төсөв хариуцаж байсан, одоо Автозамын газрын түр үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй н.Оюундэлгэр нарыг АТГ-аас саатуулжээ. Тэднийг өдгөө ШШГЕГ-ын харъяа урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьжээ. Эл явдлын өмнө буюу өнгөрсөн долоо хоног /2022.08.15/- т Зам, тээврийн хөгжлийн яаманд нэгжлэг хийсэн байдаг.
Энэ талаар АТГ-аас мэдээлэл хийхдээ, "Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад холбогдох албан тушаалтнуудад хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байна. ЗТХЯ болон албан тушаалтнуудын орон байр зэрэг 30 гаруй объектод нэгжлэг явуулж байна" гэсэн юм. Тодруулбал, энэхүү хоёр албан тушаалтан нь Дарханы замтай холбоотой зарим зүйлийг нууцалж байсан байж болзошгүй байгаа аж. Мөн өнгөрсөн долоо хоногийн АТГ-ын нэгжлэгтэй холбоотойгоор тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгээр ажиллаж байсан Л.Баянзулыг баривчилсан гэх мэдээлэл байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
59.153.112.194
Doogii avgai olon jil zamaas asar ix mungu tsusalsan daa
Хариулах66.181.161.66
Улс ороноо боддоггүй авилагчидын хөрөнгийг хурааж замын ажлыг яаралтай гүйцэтгэ Том бүлглэл байгаа биз ээ
Хариулах176.127.73.114
Европ Америкаас 5 дахин , Хужаагаас 10 дахин өндөр үнээр 1 км зам бариулдаг баян орон манайхаас өөр хаа ч бхгүй
Хариулах202.126.90.23
яаж чадахгүй . 2 хүн суусан болоод гарна
Хариулах66.181.161.25
Сайн шалгаж.шийтгэх хэрэгтэй энэ замаас болж олон иргэд амь нас эд хөрөнгөөр хохирсон
Хариулах66.181.185.105
Иргэдийн эд хөрөнгийн хохирол амь нас ямар ч падлийгүй энхрий хайрт намчид л баяжиж хөлжиж байвал барав
122.201.22.203
Яаан даа
Хариулах192.82.70.133
Буруутай эзэд байж л таараа, тогтоогоод тэднээс ослоор амь эрсэдсэн, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын хохиролоо төлүүлэх хэрэгтэй
Хариулах202.126.90.37
яам болон гэртээ мөнгө хадгалах авилгачид одоо үед бх уу
Хариулах66.181.185.105
Оймсондоо хийхээ больсон байхаа
66.181.160.32
.....Хариуцлага Тооцох нь Зөв....Төр хохиролоо Алдангийг нь тооцож хэд 3 дахин...өссөн Дүнгээр нь ....Төлүүлэх ёсТой болжээ....Даварсан Луйварчид.. .Завшигчид
Хариулах66.181.185.105
Юун арга хэмжээ ял шийтгэл ...идэж ашигласан тэрбум2 төгнийх нь 0.0000 хувиар торгуулаад л өнгөрдөг биздээ тэгээд намаас ийм тийм арга хэмжээ авлаа гэх мэт
66.181.161.100
Цу гээл яамад мөнгөө хадгалах вдэ
Хариулах103.111.68.3
darga said ni l songoj etssiin shiidveriig gargasan bgashd zevuun ymnud dood alban tushaaltandaa tushaachaad hergees multrah gd
Хариулах202.126.89.90
Наадуулын чинь эрх мэдэл хүрэхгүй л дээ. Харин яагаад гэдгийг хэлж чадах байх. Цаана нь томчууд нь л байж таарна. Олон хүн илчлэгдэнэ дээ ашгүй.
Хариулах202.9.40.58
Буруу хүмүүсээ баривчилжээ. Ард нь байгаа нууц ноёнтонг нь барих хэрэгтэй