УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан хэдхэн хоногийн дараа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт гуравдугаар ээлжийнхнээ “чихэх” гэж байна.
Өөрөөр хэлбэл, МАН-ын даргын хувиар Ерөнхий сайд болсон Л.Оюун-Эрлэнийн байгуулсан Засгийн газар сонгуулийн дараа бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, одоо дахиад давхар дээлтүүдээ нэмэх гэж байна.
Өнгөрсөн хугацаанд засгийн тэргүүн танхимаа хэвээр нь хадгалах гэж нэлээд чармайсан ч дан дээлтэй сайдууд байнгын хороодын хурал дээр УИХ-ын гишүүдэд хэдэн талаасаа хэмлүүлж, хийж хэрэгжүүлэх гэж буй ажилдаа дэмжлэг авч чадалгүй бүдэрсэн нь олон.
Тиймээс л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын Удирдах зөвлөлийнхөн Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс даюхар дээлтэй сайд олон байх нь дээр гэж үзэх болсон.
Үүнийг нь Үндсэн хуулийн Цэцээс ёсоор болгож дан, давхар дээлтэй сайдуудын тоог зааж өгсөн нь Үндсэн хууль зөрчиж байна гэх шийдвэрийг гаргаад байгаа.
Цэцийн дээрх шийдвэрийг улстөрчид таамаглаж, мэдэж байсан учраас УИХ-ын гишүүд аль хэдийнээ сайдын марафонд уралдаад эхэлчихсэн.
Одоогоор сайд болох хүмүүсийн нэр хэвлэлээр явж байгаа ч тэр нь яг баттай гэхэд эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, асуудлыг өнөө маргаашдаа харзнаж байгаа мэт боловч МАН бялуугаа аль хэдийн хуваасан нь ойлгомжтой. Тиймээс л хэн, хэн сайдын суудалд очихыг урьдчилан мэдсэн МАН-ынхан өөрсдийн хамаарал бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ сайд болох магадлал өндөртэй хүмүүсээ “балбуулж” тэднийг олонд муухай харагдуулж хүслээ гүйцээсэн.
Харин үүний ард чимээгүйхэн сайдын суудалд гэтэж түмэн олонд гэрэл цохиулахгүйхэн шиг зөөлөн суудалд тухлах хэд, хэдэн гишүүн бий гэдгийг бид мартаж болохгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Сэтгэгдэл бичигдээгүй байна