Улсын баяр наадмаар жарган цэнгэдэг монголчууд сар орчмын дараанаас бухимдаж, хараал, харууслаа урсгаж эхэлдэг. Энэ бол мэдээж баяр наадмаар шинэ цол хүртсэн бөхчүүдтэй холбоотой допингийн асуудал.
Хэнд ч дийлдэхээ байсан хэдэн бөхөө допингийн асуудлаар бөлдөгдөж суудаг албан тушаалтнуудтай болчихсон юм биш үү гэх эргэлзээ ч бий боллоо.
Энэ жил ч ялгаагүй баяр наадмаар зодоглосон бөхчүүдээс дөрөв давсан 64 хүн, сурын 16 харваачаас допингийн шинжилгээ авсан. Манайхан допингийн шинжилгээний сорьцоо БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлдэг гэдэг. Одоогоор тэдгээр шинжилгээний 77-гийнх нь хариу ирж, 3-ынх ирээгүй гэх мэдээлэл бий.
Уг нь “Допингийн шинжилгээний хариуг задлаагүй, бүрэн гарсны дараа задалж нийтэд мэдээлэх ёстой” гэдэг.
Гэтэл нийтэд нь илгээсэн шинжилгээний хариу нь цуварч ирдэг, допинг илэрсэн бөх нь цолны хувьд гэхчлэн олон нийтэд таамаг төдий мэдээлэл “чулуудаж” өгдөг Бөхийн холбоо болон Баяр наадмын бөхийн салбар хорооныхны хувьд энэ асуудал нь бөхчүүдээ “бөлдөгдөх” шалтаг, шалтгаан болчихсон гэхэд хилсдэхээргүй болчхоод байна.
Үнэхээр эхний хариугаар асуудал үүссэн бол түүнийг нь зарлаад эс бөгөөс ам бөхтэй байж байгаад нийтэд дэлгэвэл яасан юм бэ.
Улсын цолонд хүрсэн хэдэн бөх, тэднийг дэмжсэн олон нийтэд эргэлзээ төрүүлж, хэрхэн эсэргүүцэл үзүүлэх нь вэ гэдгийг нь тандах мэт хэрүүлийн алим шиддэгээ болимоор байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
202.126.89.5
Олон олон бөхөөс допинг илэрч, энэ бөх гээч юм нэг мөсөн дампуурч дуусаасай
Хариулах66.181.161.63
Энэ бүүр бөх гэж ёстой заваарсан,дампуурсан юм боллоо шүү наадамаар бөөн найраа тэр нь бүүр ил болчихсон дээр нь энэ допинг гэж юмыг сайхан хэрэгэлнэ тэр нд нь арга хэмжээ аваад авсан болоод л цагаатуулаад өнгөрдөг ямар ч учиртай юм бол доо хэргэлсэн бол шууд л 3 жил эрэхийг хасаачээ аврага хүн ч гэх шиг жинхэнэ дампуу үндэсний бөх
Хариулах66.181.160.25
Sergeeshiin shinlegeend itgehee baisaaaan huu neg l hulhi sanagdaad baudag boltsiin oyunbold bol yaltgui helmegdsen hun l gej bodood baigaan ter hun shilend sheegeel ugluu tegeel hamaaralgui bolj baigaan ter sheeting hen avaad hend uguud uneheer gadagshaa garch shinjluuleed baigaamuu ugui yu heniih ni sheesnees sergeesh garaad baigaamuu ugui yu hen batlaad baigaan irhed ni hen gedeg hun touch avaad baigaan yagaad nuuts nuuts gecheed bugd ireegui baihad ni l sergeesh ilerlee geed baidiin sergeeshiin shijlegeeg bol ymar ch ergelzeegui huvi hun bohiin holboo naadmiin komiss ehneesee duusan duusch irtel l 3 tulhuureer haaj 3 tulhuureer needed baih heregtei ter tsagt l unemshil turuh baih odoo bol buu meddee
Хариулах202.9.40.74
Допингийн хариуг мэдээлнэ мэдээлээхгүй гээд баахан таавар явуулна дараа нь шийтгэнэ гэж бөхийн ч юмуу баяр наадмын ч юмуу комисс гэсэн хэдэн сданууд нутаг ус танил тал авсан өгсөн хахуулаасаа хамаараад 11сараас 8 жил хүртэл эрхийг нь хасч тоглоно ёстой новш болждээ үндэсний бөх ч
Хариулах150.129.140.119
Допингийн шинжилгээний хариуг дэглэж байгаад эргэлзэх хэрэггүй!!! Хангай аварга Орхонбаяр арслан Батсуурь Бүрэнтөгс аваргуудын, за тэгээд бусад бөхчүүдийн хэн хэнийг хэлмэгдүүлэхийг таашгүй!!! Хууль хутга шүү!!!. Нэр нь зарлагдлаа л бол цол нь хүчингүй!!!
Хариулах66.181.165.171
magalaa sda zvgeer awj yawj chadahgui bol zailaarai golog mine
Хариулах192.82.67.31
Баяр наадмын комисс, Бөхийн салбар хороо гэж БУЗАРТАЙ байгууллага байна. Зарим допинтой бөхийг НУУЖ хамгаалдаг, зарим бөхийг нь допингггүй байхад Допингтой болгож зарладаг, Шинжилгээний хариуг засдаг, гээд олон асуудал байгааг ТЕГ, АТГ шалгаж тогтоох ёстой. Зарим допингтой бүх 2 жилээр биш 11 сараар эрх хасуулсан ЖҮЖИГ тавьдаг, өрсөлдөгч бөхөө өөрийн дийлдэггүй бөхөө ДОПИНГТОЙ байсан мэтээр гүтгэлгийг зохион байгуулж эрхийг нь хасуудлаг гэээд төрийн томоохон албан тушаалтангууд голлон оролцдог энэ бузар асууудлыг Допингийн үндэсний хороо, зохион байгуулдаг, гишүүд нь авилга авч хуйвалддаг асуудал гаарсан гээд байгааг Төрөөс, бие даасан зөвлөл шалгах цаг болсон.
Хариулах43.242.243.158
Хамгийн арчаагүй байгууллага бол ТЕГ шүү! Нэг муу начины найрааг барьж ил гаргаж чадахгүй мэдсэн ч мэдээгүй явдаг байгууллага!!!
202.9.47.4
Яг зөв хэллээ
66.181.189.172
задлаад энэ гурван хариугаа засаад өгөөч гээд л сууж байгаа.
Хариулах