Дорнод аймгийн “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай” аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн төсвийн 70 сая төгрөгийн санхүүжилт бүхий "Би сувилагч" төсөлт уралдааныг энэ жилээс зохион байгуулж буй.
Энэхүү уралдаанд БОЭТ, Өрхийн Эрүүл мэндийн төв, Баяндун, Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр, Цагаан овоо сумын Эрүүл мэндийн төвүүдээс нийт 45 сувилагчийн материал ирснээс 18 нь эхний шатанд тэнцэж, онол, ур чадварын шалгалтад 12 сувилагч тэнцсэн.
Оролцогчид гуравдугаар шатны шалгаруулалт болох “Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа, арга хэмжээ”-ээр хоёр сарын хугацаанд өрсөлдөж энэ сарын 11-ний өдөр тайлангаа хамгааллаа.
Уралдаанд хамгийн өндөр оноо авсан Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Оюунжаргал, БОЭТ-ийн Нүдний тасгийн сувилагч С.Батчимэг, Ягаанцээнэ ӨЭМТ-ийн сувилагч Ч.Энхзаяа нарыг орон сууц худалдан авахад нь орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлж тус бүр 20 сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар болов.
Мөн “Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвөөс 13 сумын эрүүл мэндийн төвийн 78 сувилагчдад тус бүр 500 мянган төгрөгийн, нийт 39 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэв.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Учрал: Төсөв байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ тэгш хүртээж, эдийн засгаа сэргээхэд чиглэлээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
66.181.190.120
Ийм л юмыг ард түмэн дэмждэг юм
Хариулах