Өнөөдөр ТӨВ болон ЗҮҮН аймгийн нутгаар усархаг бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Moderator
2022/08/14

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээӨнөөдөр Дорнодын нутгаар их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул  болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 08 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээлэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна