Нэгэнтээ УИХ-ын дарга “Япон лугаа хөгжье” гэж хэлсэн. Тэгвэл Монголын улстөрчид ядаж Японы улстөрчид лугаа ёс суртахуунтай болмоор байна.
Учир нь тус улсын Ерөнхий сайд Кишида Фумио Засгийн газрын бүтцэдээ өөрчлөлт хийчихлээ. Сүүлийн үед Японд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, гадаад харилцааны хүндрэл, Ерөнхий сайд агсан Шинзо Абегийн аллага гэх мэт олон асуудал иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон. Тиймээс Засгийн газрын зүгээс бүтцийн өөрчлөлтийг нэн яаралтай хийж, эдийн засагт шаардлагатай чухал алхмуудыг хийх ёстой гэж үзэн, шинэ кабинет байгууллаа.
Тэгвэл манай улсад юу болж байна вэ.
Үнийн өсөлт үргэлжилсээр, бүтээн байгуулалтын ажлууд гацсаар, дарга нар нь наадам, цэнгүүнд ургигдаж, эргүүлдсээр... Иргэдийн бухимдал улам бүр гаарсаар байна.
Уг нь өнгөрсөн жилээс шахам л Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж, Ажлын хэсгүүд ч байгуулагдсан. УИХ үүнийгээ хийхийн тулд ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах талаар чих дэлсэж буй.
Гэвч үүнээс урьтаж Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орно гэдэг мэдээллийг түгээж эхлээд байна. Ингэхдээ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар тэргүүтэй хэдэн нөхрийг “зайлуулна” гэж байгаа ч энэ нь таамаг төдийхөн.
Хэрвээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын болон УИХ-ын гишүүдтэйгээ тохиролцохгүй ээ гээд гэдийчихвэл Засгийн газар одоогийнхоороо л явна.
Харин тохироо хийж, УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэн, “давхар дээл”-тийн тоо, тэнд хэн хэн байх тухайгаа хэлэлцэн, тохирчихвол УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ сарын 25-наас ээлжит бус хуралдааныг зарлахыг дэмжчихнэ.
Хэрвээ монголын улстөрчид иргэдээ боддог, ёс суртахуунтай байсан бол хил гааль, түүнээс шалтгаалсан шатахуун, бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтоон барьж дийлээгүй, Дарханы замаа ч барьж чадахгүй байгаа Засгийн газартай аль хэдийн хариуцлага тооцох, эс бөгөөс сайдууд өөрсдөө ухамсарлаад огцорчих хугацаа байсан. Заавал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хүлээх шаардлагагүй.
Харамсалтай нь тэдэнд өөрсдийн ухамсар, ёс суртахуунаараа огцрох гэдэг ойлголт байхгүй. Яг үүнтэй адил монголчууд хэзээ ч Япон лугаа хөгжихөөсөө өнгөрсөн гэсэн үг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна