Шөнийн клубт 65 кг-аас дээш жинтэй эмэгтэйчүүд, халзан хүмүүсийг оруулахгүй
Хятадын Жянсу мужийн У Ши хотын нэгэн шөнийн цэнгээний газар 65 кг-аас дээш жинтэй эмэгтэйчүүд, халзан хүмүүс болон алтан гинж зүүсэн бүх хүнийг орохыг хориглоно гэсэн самбар байрлуулсан нь олны шүүмжлэлд өртжээ. Энэхүү самбар нь шөнийн цэнгээний газраа олон нийтэд таниулах сурталчилгаа байсан гэж мэдэгдсэн байна. Оруулах Хүмүүс уг сурталчилгааг хүйсээр болон гадна төрхөөр нь бусдыг ялгаварлан гадуурхсан үзэгдэл хэмээж эсэргүүцжээ. Гэсэн хэдий ч клубийн зүгээс уг сурталчилгааны самбараа буулгахаас татгалзсан байна. Учир нь тэд самбарт бичсэн жагсаалтад багтсан хүмүүсийг клубийнхээ зорилтот үйлчлүүлэгчид биш гэж үзэж байгаа аж. Мөн тэд бусад үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс сурталчилгаанд уг хоригийг ашигласан хэмээн тайлбарлажээ. Энэхүү жагсаалтад мөрийтэй тоглоом тоглох, мансууруулах бодис хэрэглэх, дотор тамхи татахыг хориглосон аж. Уг жагсаалтыг шөнийн цэнгээний газрынхаа төв хаалганы самбарт бичсэн байсан талаар “Xinyuan Video” сайт мэдээлжээ. Шөнийн цэнгээний газрын сурталчилгаа болгон гаргасан самбарын зураг, мэдээлэл цахим орчинд тархсанаар хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж, эмэгтэйчүүдийг гутаан доромжилж, ялгаварласан хэмээн шүүмжилж эхэлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна