С.Энхболд сайд аа, ХӨСҮТ-өө шалга

Moderator
9 цаг 4 минутын өмнө

Ковидын шинжилгээний хариунаас болж дэлхийд дахинд шившиг болох нь. Коронавирусийн халдвараас улбаалан бүх улсад адил түвшинд бий болсон нэг үйл явц бол PCR шинжилгээ. Гэхдээ хариу нь хэрхэн гарахыг манай улсад бол лабораторийнхон, тэдний эргэн тойрныхон шийддэг. Харин гаднын улсуудад тухайн шинжлүүлэгчийн эрүүл мэндийн байдал мэднэ.

Яг ийм байдал газар авсаар эцэст нь монголчууд хамгийн ихээр зорчдог БНСУ, БНХАУ-уудын зүгээс “БИД ӨӨРСДӨӨ ХАМАР, ХООЛОЙГ ЧИНЬ УХНА” гэдэг шийдвэр гаргачихлаа.
Тодруулбал, урд хөрш хилээр нэвтрэх жолооч нарын Цагаан хад дахь ХӨСҮТ-ийн PCR шинжилгээг авахгүй. Харин Цагаан хаданд байх “Чалко”-гийн лабораторийн гаргасан PCR шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрч Хятадын талд илгээнэ. Тэрхүү шинжилгээний хариуг үндэслэн ачилтын зөвшөөрлийг олгохоор болчихлоо. Мөн Солонгост богино хугацаагаар очиж буй иргэдийн PCR шинжилгээг Инчон, Кимхэ, Жэжү зэрэг нисэх онгоцны буудлын шинжилгээний төв дээр нэг сарын турш хийлгэхээр болсон тухай тус улсын Хорио цээрийн эсрэг тэмцэх төв штабаас шийдвэрлэчихлээ. Түүнчлэн хуурамчаар шинжилгээний хариу авчирч байгаа гадаадын иргэд их байгаа тул ял, шийтгэл хүлээлгэнэ гэсэн байна.
Үндсэндээ монголоос тухайн улсууд руу PCR шинжилгээний сөрөг хариутай хүмүүс хилээр нэвтрээд очихдоо эерэг болчхоод байгаа тэдгээр орны хил, гаалийнхан, эрүүл мэндийн салбарынхан мэдчихсэн гэсэн үг. Тиймээс дээрх шийдвэрүүдийг гаргаж, шинжилгээний хуурамч бичигтэй ирүүлж байхаар өөрсдөө PCR хийе гэж байгаа нь энэ.
Дээрх асуудлуудтай холбоотойгоор ХӨСҮТ болон бусад лабораториудын лабронт болон тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг шалгахгүй бол Ковидоор бизнес хийгчдийн шунал дуусахгүй үргэлжилсээр байх нь байна шүү.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.90
    2022/08/14

    Ялангуяа цагаан хадны хөсүт шинжилгээний баг авилгалын том сүлжээ шүү

    Хариулах
  • 66.181.189.236
    2022/08/11

    Улс орон хохироогчдод хатуу хариуцлага тооц Сөрөг гэсэн хариуг хэдээр үнэлдэг юм бол Монголд яагаад итгэхгүй бна Улс орны нэр хүнд ч гэж бна Худалч хариуцлагагүй монгол гэнэ үү гэхээс Дорж гэхгүы шүү дэ

    Хариулах
  • 122.201.31.60
    4 цагийн өмнө

    Шалгах хэрэгтэй эмнэлгүүдийн шунал дуусахгүй сайхан худлаа далим хариуцлага тооцохгүй амар эд болжээ

    Хариулах
  • 64.119.23.200
    7 цагийн өмнө

    эмнэлгийн шунал дуусахүгүй юм даа хэцүү байна гэсээр цалин хөлсөө нэмүүлсээр байгаа л биз дээ

    Хариулах
  • 66.181.160.120
    7 цагийн өмнө

    За энэ Хогийн Өвчинөөр...Бизнес хийгчид Их бсан тухай яригддаг ...Худал Үнэнийг нь Шалгаж хянахаас өөр гарц үгүй нь Үнэн бх...бүгд биш хариуцлага гүй..нөхөд.

    Хариулах