Улаанбаатар-Дарханы автозам дээр автомашины улсын дугаараа гээвэл 45 мянган төгрөгөөр ТОРГУУЛНА

Moderator
2022/08/11

Тээврийн хэрэгслийн дугаараа хаяж гээгдүүлсэн тохиолдолд торгууль болон холбогдох бичиг баримтуудын хураамжийг төлж байж нөхөн авахаар Авто тээврийн үндэсний газар /АТҮГ/-ын журамд заажээ.

Тодруулбал, Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээг нөхөн олгох тухай хуулийн 6.8-д "Улсын бүртгэлийн дугаарыг нөхөн олгох тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг үндэслэн нөхөн олгоно" гэжээ. 

Ингэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж, хүсэлт өгөх шаардлагатай болдог аж.

  • Бүртгэлийн мэдүүлэг
  • Иргэний үнэмлэх
  • Хүчингүй болгосон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлуулсан баримт
  • Улсын дугаараа дахин авах тухай хүсэлт
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг бүрдүүлдэг байна.

Ингээд Авто тээврийн газарт торгуулийн мөнгө болох 45000 төгрөг төлж, гээсэн улсын дугаараа хэвлэлүүлэх 25000-50000 төгрөгийг төлж авдаг байна.  Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 зааснаар Улсын бүртгэлийн дугааргүй, тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус заажээ.

Тэгвэл уг журам Дарханы замд ч үйлчилсээр байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлээд байна. Учир нь сонгууль болгоноор засна гэж яригддаг ч хийгдсэн ажилгүй, жил ирэх тусам нөхцөл байдал нь муудсаар байгаа уг замд эрдэнэт хүний амь, эд хөрөнгөөрөө хохирсон иргэд цөөнгүй бий.

Гэтэл Улаанбаатар-Дархан чиглэлийн дэржигнүүр ихтэй, бартаат замаар зорчих явцдаа тээврийн хэрэгслийн улсын дугаараа гээж үрэгдүүлсэн тохиолдолд дээрх журмын дагуу торгууль төлж, холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж, цаг заваа үрэн байж автомашины улсын дугаарыг сэргээлгэн авах аж.

Өөрөөр хэлбэл, Зам тээврийн аюулгүй байдлыг хангаж өгөөгүй байж, гарч болох эрсдэлээс торгууль авч буй нь иргэдэд хүндрэл болж байна. Иргэн автомашины улсын дугаарыг санаатайгаар унагаж гээгдүүлнэ гэж байхгүй биз. Гэтэл замын эвдрэл, гэмтлээс үүдэлтэй энэ мэт асуудал дээр торгууль авч, хэдийнээ бүртгэлтэй бичиг баримтуудыг нэхэмжилж, торгож буй энэ мэт утгагүй журамд зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай болжээ.


эх сурвалж : Isee.mn



Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.67.162
    2022/08/14

    Сайн ажиллаж байгаа гэж үзээд л ийм засаг одоо хүртэл ард түмнээ доромжилсоор л байгаа юу. Эсвэл хүчээ нэгтгээд ард түмний амийг тагласан уу?

    Хариулах
  • 139.5.218.133
    2022/08/14

    Энэ чинь харин дээрэм биш үү.

    Хариулах
  • 66.181.160.57
    2022/08/13

    Unen soliotoiiiiiiii Yun darhan minii medhiin umnugovi -ulaanbaatar hoorondoh har zam umnugoviin tuviin zasmal zamuudad nomer baitugai ard suusan zorchigch emegtein damsk suga suga usreed unaad ugdiinshdee er ni ene har zam gadaadad ymar baidiin bol busd aimguudad hir baidiin bol umnugovid l lav boroo orvol tsul nuur Dalai met us togtono ereg Ganga shalga shuuduugui l bolhoos derjignuur ovon tovon hereg baihgui shuu shud muutai hunii shud bol mult mult l undiin zasmal zam gej iim yum baidiimuu gadaad dotoodod ih yvsan yum uzsen humuus ni dugraach heleech

    Хариулах
  • 202.55.188.106
    2022/08/13

    zamaa hun shig yanzalchaad daraa ni avah yumaa bodvol yasiin hogiin mal ch tooj yavhaargui zamtai bj avhaal urdaa baridag yazar turj uhsen setgehuitei humuus ve

    Хариулах
  • 192.82.84.179
    2022/08/13

    Замын муу осол зөрчил, номер дугаар гээхэд огт хамаагүй. Хотын хөдөлгөөний дүрмэнд ,, тээврийн хэрэгслэлийн хурдыг үзэгдэх орчин, замын нөгцөл байдал хөдөлгөөний нягт сийрэнийг харгалзан тохируулж явах үүрэгтэй,, гэж байсан даа.

    Хариулах
  • 150.129.142.126
    2022/08/13

    Номер байтугай амиа гэр бүлээ алдаж байна шүү дээ

    Хариулах
  • 150.129.142.126
    2022/08/13

    Энэ ер нь эрүүл нийгэм үү

    Хариулах
  • 202.126.89.14
    2022/08/11

    Энэ арай шулж дуусахгүй эзэн хүн ямар санаатай л хаяв гэж өөрөө гээчихээд байхад тжр татвар хураалгадаг мөнгө бол илүү байнга иргэдээ шулж мөлжиж дуусахгүй юмаа

    Хариулах
  • 202.126.88.86
    2022/08/11

    Ymar shaatsan pizda we ene tolgoilj bga sda naraas ajilaa hiitel horooh heregtei

    Хариулах
  • 66.181.181.128
    2022/08/11

    Эд хөрөнгө амь насаа бусдад даатгаад үхвэл зам руу буруугаа чихдэг. Авсан машиндаа тааруулаад хурдаа тохируулж болохгүй гэж үү?

    Хариулах
  • 66.181.187.149
    2022/08/11

    Үнэн шүү

    Хариулах
  • 202.55.188.124
    2022/08/11

    Сонголтынхоо үр шимийг хүртээд, олон юм хуцалгүй торгуулиа төл.

    Хариулах
  • 202.126.90.99
    2022/08/11

    Iim aimar zamaar asuudal gargalgui ywj bgada barlaj bhad bas yun nomeriin torguul we ehnii udaa sanuulna gsn zaalt yr ni bnuu sanuulad daraa ni torgo ene zamaa chanartai hiihee bod

    Хариулах
  • 66.181.161.96
    2022/08/11

    замийн эвдэрлээс болж амь нас эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон иргэд хаанаас нөхөн олговор авах вэ тэгж торгоно гэж байхаар тэгж нөхөн олговор олгон гэж бичээч

    Хариулах
  • 64.119.27.249
    2022/08/11

    Арай. Дэндүү юм аа

    Хариулах