Мэргэжлийн хяналтын зарим байцаагчдыг чөлөөлөх үүргийг өгчээ

Moderator
2022/08/10

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар болон Засгийн газрын зургадугаар сарын 8-ны өдрийн 32 дугаар тэмдэглэлийн хэрэгжилтийн үр дүнг шалгах ажлын хүрээнд өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажилласан байна. 

Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлт дэх мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох ААН-үүдэд үүсээд байсан асуудлын хүрээнд Засгийн газраас шийдвэр гарч, Мах, махан бүтээгдэхүүнд ариун цэврийн магадлан шинжилгээ хийх, баталгаажуулах, мал эмнэлгийн нэгдсэн цахим системийг нэвтрүүлэх, мах бэлтгэх, боловсруулах, мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, худалдаалах зэрэг бүх шатанд дээрх системийг нэвтрүүлж, энэ оны 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгөөд байсан юм. 

Тэгвэл дээрх ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага улсын хэмжээнд нийт 52 ААН-д хяналт шалгалт хийсэн байна.  Үүнээс “Хүн-Од”, “Эрүүл монгол мах эко”, “Өргөө мийт трейд”, “Алтайнцээл меат” зэрэг компанийн нийт 220 тонн махнаас эмгэг төрүүлэгч нян илэрсэн нь шинжилгээгээр батлагдсан. Гэтэл тус компаниудын зүгээс лабораторийн шинжилгээг эсэргүүцсэнээр дээрх 220 тонн махны асуудал өнөөг хүртэл шийдэгдээгүй, өөрөөр хэлбэл устгалд оруулалгүй хадгалсаар байгааг хариуцсан мэргэжилтэнүүд хэлж байлаа. 

Иймд Шадар сайд НМХГ-ын дарга Б.Батшагай, НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Х.Нямбаатар  нарыг үүрэгт ажлаа цалгардуулсан, лабораторийн шинжилгээ, дүгнэлт нь гарчихсан асуудлыг шийдвэрлэлгүй 2,3 сар хойшлуулсан зэрэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.41
    2022/08/10

    Ахлах байцаагчдыг мөн солих халах хэрэгтэй

    Хариулах
  • 103.26.194.189
    2022/08/10

    тэр Баасан хэн билээ тэрэнтэй нь хамт хусах хэрэгтэй. Алба тушаал сэлгэсэн намын муу золбин хорчин нохойг нь үлдээгээд ажлын голыг нугалдаг мэргэжилтинүүдийг авч хаях нь шударга бус. Тэр муу дарга шүү ухаантай юм нь авилга аваад байцаагч нараа хөдөлгөхгүй байгаа даа таахад.

    Хариулах
  • 103.212.116.144
    2022/08/10

    Шүүмжилсэн санал устдаг пм уу

    Хариулах
  • 103.212.116.144
    2022/08/10

    Дараагийн соннуульд хүн санал өгөхгүй бол энэ сайд өөрөө доотвд шатны хшн болох уу

    Хариулах
  • 103.212.116.144
    2022/08/10

    Өөрөө сайн удирдаж чадаагүй байж, доод дунд шатныхан гээд л халаад байдаг. Үг бүртээ зандаархаж, өөрийгөө том гээд бодсон сонин сайд аа

    Хариулах
  • 203.91.115.55
    2022/08/10

    Цэнд Аюуш байгаа шүү

    Хариулах
  • 139.5.217.238
    2022/08/10

    Zov sain bnw

    Хариулах