Дараагийн “Бэлтэс мөрөн”-гийн хохирогчид БАГШ нар болох нь
Багш нарыг байртай болгоно гэсэн “Хувьцаат орон сууц хөтөлбөр” гээчээс хохирсон эхний хүмүүс бидэнд хандлаа. Товчхондоо “Бэлтэс мөрөн” компанийн хохирогчид шиг эцсийн мөчид бүгд хоосон хоцрох эрсдэл нүүрлээд байгаа учраас энэ асуудлыг хууль, хяналтын байгууллагууд анхааралдаа авах цаг нь болжээ.
Багш нарын хувьд Монголын багш нарын “Шинэ зуун” зөвлөлдөх зөвлөлөөс “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Хувьцаат орон сууц хөтөлбөр”-т хамрагдан, 2020 оны наймдугаар сараас эхлэн сар бүр 500 мянган төгрөг төлсөөр хоёр жил гаруйн хугацааг үджээ.
Гэвч орон сууцтай болоогүй учраас төлсөн мөнгөө эргүүлэн авах хүсэлт тавьсан ч өнөөг хүртэл буцаан авч чадаагүй. Харин ч эсрэгээрээ тухайн төслийг гацаах гэлээ хэмээн “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн удирдлагууд болон байрандаа орсон багш нарт загнуулах болжээ.
Тухайн орон сууцанд орохыг хүссэн багш нарыг гэрээгээ цуцлахыг хүсэхэд 1, 2 сарын дараа байранд чинь оруулна гэх зэргээр аргацааж ирсэн байдаг. Харамсалтай нь “Ногоон хөгжил үндэсний нэгдэл”-ийн зүгээс багш нарыг байранд оруулах бус боломжит байдалд нь тулгуурлан залилж байна гэхээс өөр ойлголт төрсөнгүй.
Асуудлыг тодруулахаар очиход “Ногоон хөгжил үндэсний нэгдэл”-ийн Д.Санжаа “Одоогоор 1100 хүн бүртгэлтэй, 900 гаруй нь байнгын мөнгөө төлдөг. 95 хувь нь төслөө үргэлжлүүлье гэдэг. Хэрвээ бүгд зогсооё гэвэл зогсоож болно. Гол зорилго нь ипотек авч чаддаггүй, өндөр настай зэрэг хүмүүс орон сууцтай болж чаддаггүй. 5000 багшийг байртай болгоё гэж төлөвлөж байгаа. 24 хүний батламж өгч, 9 хүний түлхүүрийг өгсөн. 150 хүнийг орон сууцанд оруулсан. Бид багш нарын холбоотой байнгын холбоотой ажилладаг.” гэх зэргээр тайлбарлаж байгаа юм.
Байрандаа орсон гэж байгаа багш нарын хувьд тухай орон сууц нь “Ногоон хөгжил үндэсний нэгдэл”-ийн нэр дээр байх учраас мөн л тэдний үйл ажиллагааг дэмжиж, хэн нэгнээс санхүүжилт орж ирж л байвал бид байраа өөрсдийн болгочихно гэсэн ахархан бодлоор бусад хохирсноо мэдсэн багш нараа буруутгаж эхэлжээ.
Тодруулбал, нэг хэсэг багш байрандаа орж чадахгүй мөнгөөрөө хохирч байхад нөгөө талд хэдий орон сууцанд орсон ч хүний өмчид толгой хорогдож байна гэсэн үг.
Уг нь энэ үйл ажиллагааг эхлүүлж байх үед сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд анхааруулж байсан ч тухайн үеийн “Ногоон хөгжил үндэсний нэгдэл”-ийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалан зөвтгөсөөр, багш нарын итгэлийг өвөртөлсөөр ирсэн байна. Гэвч тухайн компаниас болж хохирсон иргэд 2021 оноос хойш мөнгөө авч эхэлсэн бөгөөд өгсөн шигээ ямар нэг асуудалгүйгээр эргүүлэн авсан нь үгүй. Байнгын хэрүүл тэмцэлдээ хүрч, цувуулж авсаар ёстой л “хоёр яс сална” гэгч болдог аж.
Юутай ч одоо бол Монголын багш нарын “Шинэ зуун” зөвлөлдөх зөвлөлөөс “Ногоон хөгжил үндэсний нэгдэл”-ийн хамтрал цаашид багш нарыг хуурах боломжгүй болсон болов уу. Учир нь эхний гэрээлэгч багш нар одоо байрандаа ороогүй, нэг компанийнх нь захирал 150 хүнийг орон сууцтай болгосон гэж тайлбарлаж байгаа ч 40, 50, 60 гэсэн урдуур гэрээтэй хүмүүс нь байрандаа ч орж чадаагүй, өгсөн хэдэн сая төгрөгөө ч хэрхэн авахаа мэдэхгүй байгаа юм.
Энэ талаарх мэдээллийг бид эргэн хүргэх бөгөөд хамтран ажиллаж байгаа гэх бүх шатны байгууллагын тайлбарыг хүргэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэл эхэлнэ
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
192.82.86.235
зүгээр буцаалтаа л авмаар байна яаж амьдар гээд байган бээ сар болгон 500 мянгаа одоо ч багш нар өгсөөр л байгаа худал хэлхээ болино уу
Хариулах49.0.136.6
Ний нуугүй үнэнийг хэлэхэд багш нараас цуглуулсан мөнгөөрөө Шинэ зуун зөвлөлийн гишүүд болон Ногоон хөгжилийн ажилчид тэдний хамаатангууд л байртай болцгоосон шүү дээ. Баригдахгүй нь тулд дундуур нь хэдхээн гадны багш нар хавчуулсан
Хариулах66.181.161.23
edniih bol mash sain tusul shu Sanjaa gej mundag zaluu harin zuv chigluulj yavaa olon ch ail bairtai bolson
Хариулах202.126.89.13
Bagsh nariig hairtai blgoh tal deer saidaa yum hiigeechee
Хариулах49.0.136.6
Хуцаад байгаач. Хүн болгон л өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр гэр орноо бүтээж бий болгож байна. Багш гэхээрээ л улсаар орон байраа бэлдүүлэх ёстой байдаг юм уу?