БНХАУ Нэнси Пелосид хориг арга хэмжээ авснаа зарлав

Moderator
2022/08/05

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси БНХАУ-ын удаа дараа гаргасан анхааруулгыг үл тоомсорлон Тайваньд айлчилсаны дараа тус улсаас түүнд болон түүний гэр бүлийн гишүүдэд хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв.

Өмнө нь БНХАУ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеод хориг арга хэмжээ авж байв. Тэрбээр төрийн дээд албан тушаал хаших явцдаа Тайванийг "эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс" гэж хүлээн зөвшөөрөхийг уриалж байсан нь БНХАУ-ын эрх баригчид дээрх шийдвэр гаргахад нөлөөлсөн юм.

Эх сурвалж:Bloomberg


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна