БНХАУ-ын ГХ-ны дэд сайд АНУ-ын Элчин сайдыг дуудаж уулзжээ
Хятадын Гадаад харилцааны дэд сайд Ше Фэн АНУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Р.Николас Бернсийг наймдугаар сарын 2-ны шөнө дуудан уулзжээ. Энэ үеэр Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Патрисия Д'Алесандро Пелоси Хятадын Тайваньд ирсэн асуудлаар Хятадын Засгийн газрын байр суурийг давтан сануулж хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн байна.
Ше Фэн хэлэхдээ “Нэнси Патрисия Д'Алесандро Пелоси хууль дүрэм, гэрээ хэлэлцээр, ёсзүйг умартан зориуд галаар наадаж, Нэг Хятадын зарчим, Хятад-Америкийн хамтарсан гурван мэдэгдэл зэргийг уландаа гишгэж, хоёр орны харилцааны улс төрийн байр суурийг ноцтой зөрчиж, Хятад улсын бүрэн эрхийг үл хүндэтгэн, нутаг дэвсгэрийн бүтэн бүтэн байдлыг зориуд эвдэж, Тайванийг тусгаарлах хүсэлтэй этгээдүүдэд буруу дэмжлэг үзүүлж байна. Үүнийг Хятад улсын засгийн газар зүгээр хараад суухгүй. Америкийн засгийн газар энэхүү ёс бус үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. Хятадын тал хатуу чанга хариу арга хэмжээ авах болно. Хятад улс хэлсэндээ хүрнэ. Хэн ч Тайваний асуудлаар улс төрийн ашиг хайх нь санасных нь гарз юм” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна