БНХАУ Тайваньд эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэллээ

Moderator
2022/08/03

  АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн айлчлалтай холбоотойгоор БНХАУ Тайваниас зарим төрлийн жимс болон загас импортлохоо зогсоосон бол Тайваньд тус улсаас элс экспортлохоо зогсоох шийдвэр гаргаад байна.

Энэ нь БНХАУ-ын хувьд 1995 онд Тайвань анхны ардчилсан Ерөнхийлөгчөө сонгосны дараа арлын ойролцоо пуужингийн туршилт хийснээс хойших хамгийн түрэмгий үйлдэл болж байна. Түүнчлэн 8 дугаар сарын 4 буюу маргаашнаас Тайванийн эргэн тойронд илүү олон цэргийн сургуулилалт хийхээ мэдэгдээд байна.

Үүнээс гадна цахилгаан автомашины цэнэг хураагуурын үйлдвэрлэлээр тэргүүлэгч БНХАУ-ын “CATL” компани Хойд Америкт үйлдвэрээ нээхээр төлөвлөж байсан ч Нэнси Пелосигийн айлчлалтай холбогдуулан хойшлуулжээ.

Эх сурвалж: Bloomberg


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.