Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас шатахууны үнийн өсөлтийг сааруулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж 4,5,6 дугаар саруудад нийлүүлэх 120 мянган тонн Аи-92 автобензиний хил үнийг тонн тутамд 840 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн.
Улмаар энэ оны долдугаар сард тус компанитай дахин хэлцэл хийсний үр дүнд энэ оны 12 дугаар сарыг дуустал Аи-92 автобензиний үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн юм. Ингэснээр 1 литр бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг 3728 төгрөгөөс 1338 төгрөгөөр бууруулж литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой байлгах боломж бүрдсэн. Иймд Аи-92 автобензиний жижиглэнгийн үнийн цаашдын өсөлтөөс сэргийлэх зорилгоор гаалийн албан татварын хувь хэмжээг “0” хувиар мөрдөх хугацааг “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 161 дүгээр тогтоолын 1 дэх заалтад 2022 оны 08 дугаар сарын 1-ний өдөр хүртэл гэж байсныг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл сунгахаар боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.131.250.130
Vnen ymuudaa odooch xend ch itgexed xetsvv bolson tsagdaa
Хариулах66.181.160.95
oron nutagt A92 une 3050tig bga shuu
Хариулах66.181.160.70
Орон нутагд А92 2490-2700 хооронд байдаг шүү, 2390 биш байна
Хариулах202.126.89.69
Дизёль түлшээр бүх ажил хийдэг шүү дээ
Хариулах202.55.188.102
Яг үнэн
192.82.69.251
А92 р ажил хийдэггүй юум шдээ ганц мөнгө олдог уул уурхай газар тариалан чинь дизель түлшээр явдаг юмшдээ
Хариулах202.126.88.125
Яг үнэн 92 бол хувь хэрэглээ харин түлш үнийн инфиляцийн гол хүчин зүйл ш дээ