2022 оны 2 дугаар сарын 14-ны өдөр Монгол Улс хилээ нээж, жуулчин хүлээн авах боломжтой болсоноо олон улсад зарласан бөгөөд 7 дугаар сарын байдлаар Монгол Улсыг зорин гадаад улс орноос ирэх жуулчдын тоо 100 мянгыг даваад байна.
Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадаадын жуулчдын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл их бөгөөд нэг жуулчин аяллын хугацаандаа ойролцоогоор 1280 ам долларыг зарцуулж хариуцлагатай аяладаг бол дотоодын аялагчид эх орноороо болон гадаад улс оронд аялах тохиолдолд аяллын хүсэлт гаргасан мэргэжлийн бус компаниас хамааран эрсдэлд орох явдал цөөнгүй гараад байна.
Аялал жуулчлалын тур операторын чиглэлийн зөвшөөрөлгүй, мэргэжлийн бус хувь хүн, хуулийн этгээдүүд сүүлийн үед иргэдийн гадаад, дотоодод аялах хүсэл сонирхлыг ашиглан гадаадын улс орон болон дотоодын чиглэлд хямд зардлаар аялуулах нэрийдлээр баталгаат бус аяллын хөтөлбөр гаргаж, иргэд олон нийт мэдээлэл дутмагаас болж тус хөтөлбөрт хамрагдан эрүүл мэндийн болон санхүүгийн эрсдэлд орох явдлууд гарсаар байна.
Иймд нийт иргэд, аялагчдад аялал жуулчлалын тур операторын үйл ажиллагаа явуулах эрхгүй, мэргэжлийн бус
байгууллагаар үйлчлүүлэхгүй байх, гэрээ хийхгүй байх, төлбөр тооцоо хийж эд хөрөнгө, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыганхааруулан сэрэмжлүүлж байна.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
83.248.19.22
БОАЖЯ өөрөө боожгоо
Хариулах