Э.Одбаяр нарт холбогдох хэргийн талаар Улсын ерөнхий прокуророос мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Нийслэлийн прокурорын газраас иргэн Э.Одбаяр, Б.Бямбагэрэл Л.Ганхөлөг, Б.Билгүүн, Ц.Чинбат нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр “Таван залууг үзэл бодлоо илэрхийлж, дайныг эсэргүүцсэн гэж Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлалаа” гэсэн мэдээлэл гарч байгаа нь үндэслэлгүй ташаа мэдээлэл болно.
Тодруулбал, иргэн Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Бямбагэрэл, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нар нь Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “2021 оны 10 дугаар сард хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж, мөрдөх байгууллагаас хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсний дагуу хэрэг хянагдаж байх хугацаанд Г.Ган-Очир нь Монгол Улсын хилээр гарч явсан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлагатай болж, бусад оролцогч нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
122.201.22.245
Хонинии толгой муу роол бишшүү тэгээд ч ээрдэнии хүү одбаяр хонины толгой биш хятад өмхии ногоо идэж өссөн биз
Хариулах122.201.22.245
Хонины толгой чиннь тансаг хоол шүү малаа
46.114.156.155
Ene heden eruudsen honinii tolgoi idej ussun heden erguu garuud bnaa aavan Bas hulemjiin umhiirsen nogoo idej ussun Bas neg erguu bna odoo bolioosoi
Хариулах