21 настай эмэгтэй гэрийнхээ тагтнаас үсэрч, амиа хорлохыг завджээ

Moderator
2022/07/22

Нийслэлийн Баянголд дүүргийн долдугаар хороо ....тоот байрны дөрөвдүгээр давхарын тагтнаас хүн үсрэх гэж байна гэсэн дуудлагыг 13:00 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 

Дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 6 км замыг туулан 13:15 цагт очиход тус байранд оршин суугч, 21 настай эмэгтэй О гэрийнхээ тагтнаас үсэрч, амиа хорлох гэж байсныг 5 дугаар давхрын айлын тагтнаас аврах олсоор бууж, ярилцлага хийж буулган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна