Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 200 орчим хөшөө дурсгалтай бий. Энэ тоо жил ирэх тусам л өсдөг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ТЭРБУМ мод тарих хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн ч хөшөө дурсгалууд л сүндэрлэсээр байна.
Тухайлбал, өчигдрөөс нийгмийн сүлжээнд Соёмботой Эйффелийн цамхаг Завхан аймгийн НӨМРӨГ суманд сүндэрлүүлсэн нь шүүмжлэл дагуулаад байна. Энэ цамхгийг нутгийн зөвлөлийн хүмүүс хандиваараа барьсан хэмээн албаны эх сурвалж зөвтгөл хийжээ.
Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймагт тэрбум төгрөгийн өртөгтэй бурхан багшийн хөшөө босгосон байв. Мөн л нутгийн зөвлөлийнхөн барьсан гэх тайлбартай. Өөр эх сурвалжуудын мэдээллээр нутгийн зөвлөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ах дүү нар байдаг гэх мэдээлэл ч тархсан. Баттай эсэх нь эргэлзээтэй. Гэвч нутаг орны хөгжлийг хөшөөгөөр хэмжихгүй. Нутгийн зөвлөл нэртэй "хур баячууд" ямар утга билэгдэлтэй нь үл мэдэгдэх шавар, төмөр босгож байхаар орон нутгийг хөгжилд бодит хувь нэмэр оруулах төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэйг сануулан хэлэх нь илүүц биз. Үнэндээ төрсөн нутагт чинь хөшөө босгохоос өөр түм буман шийдлээ хүлээж буй ажил бий....Ядаж ганц ширхэг мод тарь!!!!
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна