Наадмын амралтаас хотоос 117 мянган автомашин гарчээ

Moderator
2022/07/19

Энэ сарын 9-17-ны хооронд буюу баяр наадмын амралтыг тохиолдуулан амарч зугаалах, аялах зорилгоор Улаанбаатар хотоос гарах нэвтрэх дөрвөн постоор дараах тооны автомашин орон нутаг руу гарсан байна. 

  • Багахангай дүүргийн Хоолтын нэвтрэх цэгээр 13796 автомашин,
  • Сонгино хайрхан дүүргийн Эмээлтийн нэвтрэх цэгээр 69675 автомашин, 
  • Налайх дүүргийн Налайхын нэвтрэх цэгээр 14,124 автомашин,
  • Хан-Уул дүүргийн Түргэн гүүрийн нэвтрэх цэгээр14,115 автомашин,

Урт амралтын 9 хоногийн хугацаанд нийт  117,710 автомашин хөдөө орон нутгийн чиглэлд зорчиж нэг автомашинд 4-6 ам бүлтэй нэг машин зорчсон гэж тооцоолоход 670,270 иргэн дотоодод аялсан байна

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна