“Хариуцлагатайгаар аялцгаая” аяны хүрээнд жил бүр тараадаг бөгөөд одоогийн байдлаар Имартын хамт олон 5000 ширхэг хүүхдийн аюулгүйн бүс тохируулагчийг ҮНЭГҮЙ ТАРААСАН.

Дотоодын аяллын улирал эхэлсэнтэй холбоотойгоор гэр бүлээрээ аялах, бага насны хүүхдээ автомашинаар тээвэрлэн зорчих нь эрс ихэсдэг.
Үүнтэй холбогдуулан “Скай хайпермаркет” ХХК буюу Имартын хамт олон Тээврийн цагдаагийн албатай хамтран “Бага насны хүүхдийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор баяр наадмын өдрүүдэд хотоос гарах чиглэлд зорчин өнгөрч байгаа автомашинуудад хүүхдийн аюулгүйн бүс тохируулагчийг үнэ төлбөргүйгээр тараалаа.

Замын хөдөлгөөний дүрэмд “10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэсэн заалт байдаг.

Энэ нь хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд маш чухал ач холбогдолтой заалт бөгөөд эцэг, эхчүүд Та бүхэн хайртай үрс, гэр бүлийнхөө төлөө аюулгүй бүсээ заавал зүүж зам тээврийн хөдөлгөөнд оролцоорой гэж уриалж байна.
ХҮҮХЭД БҮХЭН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ НӨХЦӨЛД ӨСӨН ТОРНИЖ, ЭСЭН МЭНД АМЬДРАХ, ХӨГЖИХ, ХАМГААЛУУЛАХ ЭРХТЭЙ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна