"Хөдөлмөрлө, өөрийгөө хэзээ ч зогсох ёсгүй мэт, өөрийгөө ямар ч амжилт үзүүлээгүй мэт ХӨДӨЛМӨРЛӨ" хэмээн нүүр номоо эхлүүлсэн шинэхэн арслан Б.Орхонбаяр. Тэр бол 19 насандаа төрийн наадамд анх удаа барилдахдаа начин цол хүртсэн амжилтын эзэн. Тухайн жилийн онцгой начин хэмээн бөх сонирхогчид түүнийг онцолдог.

Түүний хувьд хэвлэлд “Бөхийн дэвжээн дээр гарахад үгээр хэлэмгүй сайхан. Тэр дундаа нэрээ дуудуулах мөчид цаг хугацаа зогсчихсон юм шиг, шуранхайлах шиг гоё сонсогддог” хэмээн өгүүлсэн байдаг. Монгол бөхийн зүлэг ногоон дэвшээгээ хүндэтгэн, уртын дууны шуранхайтай зүйрлүүлсэн илэрхийлсэн тэрбээр тэгш ой дашралдан давхацсан баяр наадмаар алдар цолоо дуудуулан, Улсын АРСЛАН хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.
Түүний тухай Википедиа ингэж мэдээлжээ
Баярсайханы ОРХОНБАЯР Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1998 оны долоодугаар сарын 1-нд төрсөн, үндэсний бөхийн улсын арслан цолтой бөх. 95 кг жинтэй, 180 см өндөр.
Боохой хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн хүчтэн тэрбээр “Таван хан” дэвжээ, “Хос түрүү” компанийн бөх, "Аварга” БТДС-ийн оюутан. Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд 21 насандаа анх удаа барилдахдаа улсын начин цол хүртэн, монгол түмнээ баярлуулсан. Түүний амжилтыг өмнө нь дархан аварга Д.Дамдин, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй наймхан бөх давтсан юм.
Б.Орхонбаяр 2019 онд улсын начин болсон хамгийн залуу хүчтэн. Улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болов. Тэрбээр 2020 улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул 2021 онд түүнд улсын харцага цол нөхөж олгосон юм. Тэрбээр 2022 оны ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор Содномдорж арслангаар 7 давж Улсын заан, Улсын заан Бат-Өлзийгөөр 8 давж Улсын гарьд, Улсын даян аварга Батсууриар 9 давж улсын арслан цол хүртсэн.

Гэр бүлийн тухай
Шинэхэн Арслангийн аав Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул. Харин ээж нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумынх. Арслангийн төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Орхон сум ч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат гэж явдаг байна. Хоёр хүүтэй айлын бага нь. Ээжийнх нь талд Жамсран гэж сумын заан хүн байсан тухай хэвлэлд ярьжээ.
Боловсрол
2015 онд Цагааннуур сумын Ерөнхий боловсролын сургууль төгссөн. Улмаар “Аварга” биеийн тамирын дээд сургуульд элсэн Бодибилдинг, фитнесийн багш дасгалжуулагч мэргэжил эзэмшсэн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
150.129.142.235
Юуны туруунд маш гун сэтгэлиййн угаас чин сэтгэлээсээ баяр хургэе!!! Болж миний дуу! Чи шинээр нилээд хэдэн сайхан жишиг тогтоолоо! Монголын хун амын талаас илуу хувь нь амьдарч хелд орж, хэлд орж , амьдарлаа залгуулж аваад муу( УБ) хогоороо , утаагаараа дуургэчихээд шан харамж харан Ээжийн,Аавын нутгийн хишигт ( хусам) дэгээдуулээд унасан газар шороогоо зардаг хэнд ч болов ухаарал егсенд чинь.Оерийн хуч чадал, бие хаа, оюун ухаанаараа хэнийг ч емнее сехруулж болдгийг залуу хуу чи Монгол тумний емне яруу тодоор харуулж чадлаа! Олны хусэн хулээсэн Шинэ уе цойлон гарч ирж байгааг бодитоор нотоллоо! Одоо чиний энэ еерчлелт Улс Орны сэргэн мандалтын Хегжлийн еерчлелтийн бэлэг тэмдэг Эхлэл байх болтугай! Алдаа онооны хувьд суралцахад эргэн тойронд чинь сургамжтай жишээнууд хангалттай байна.за миний дуу хичээгээрэй чамайг маш сайхан ирээдуй хулээж байгаа битгий яар!!! Эруул Энхийг хусье! Эр хуний алтан шар зам чинь елзийтэй байг!!!
Хариулах124.158.96.132
Унсан газар угаасан ус хүй цэглэсэн газар гэдэг төөрөг тавилангийн хувь заяа байдаг эцэг эхиын нутгаар овоглоод унасан газар угаасан ус хувь заяагаа гомдоогоод цааш яваагүй олон бөх бии
Хариулах124.158.96.132
Аав ээжийн нутаг яахав Өөрийн унасан газар угаасан ус үнэн юм болхоор тэр нутагаар овоглоно зарим бөхчүүд эцэг эхийн нутгаар дуудуулаад төрсөн нутаг ус гомдсон байх цааш олигтой барилдаагүй дээ
Хариулах192.82.69.61
Та жудогийн мэхний том уурхай ийм боломжийг алдаж болохгүй таны мордоо хуттгаа жудо ипон 90 100 ын аль нэг рүү бэлтгэ Онооны дэлхийн тэицээн хэзээ хаана билээ оролцох арга хэмжээ ав
Хариулах192.82.69.61
Цэцэнцэнгэлийг сэгсэрсэн сэгсрээ Бат суурийг хөмөрмсөн хөмөрөө бүгд жудо ипон иймээс 2024 оны Олимпид зүтгэ надтай харилцаарай миний утас 99117544
Хариулах192.82.69.61
Орхонбхяраа ах нь Монгол улсын морь бөхийн хорхойтон чамаас нэг зүйлийг хүсье Одоо миний дүү дэлхийд нэрээ гарга Таны барилдаан тэр чигээрээ Жудо тийм учраас одоо шууд жудод Олимпын оноо цуглаа Онооны тэмцээнүүдэд орох арга хэмжээ ав
Хариулах66.181.161.59
Баяр хүргэе
Хариулах43.242.243.179
Бат Эрдэнэ аварга Эрхэмбаяр аварга шиг жудагтай сайхан бөх болоорой. Энэ 2 хүн хэзээ ч муу юманд орооцолдоогүй, муу улстай нөхөрлөөгүй, муу үйл хийгээгүй түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсээр л өнөөдрийг хүрлээ. Дүү минь ийм сайхан аваргуудаасаа үлгэр авч , муу хүмүүсийн арга мэхэнд авталгүй сайн сайхан яваарай
Хариулах150.129.140.237
Ёстой үнэн, зөв , сайхан зөвлөгөа!
66.181.161.122
Яг зөв сайхан зөвөлгөө өгсөн байна
202.55.188.109
Хоосон магтаал болон долигнуур,хоёр нүүртнээс зай барьж, архи болон авгай хүүхнээс хол яваарай!!! Аав ээжийнхээ үгийг сонсож зөв сайхан яваарай!!!
Хариулах202.126.89.132
Энэ хүний хэлснийг санаж бодож яваарай. Чаиайг авгай хүүхний явдал, архи дарс, атаа жөтөө л ална шүү. Чамд унасан нэг маргааш чамайг “сэргээш хэрэглэсэн” гээд л шүүхээр явах байх шүү. Оюунболд гэж нэг сайхан бөхийг ёстой амьтан болгоо биз дээ!!!
202.55.188.116
Өргөн Сэл Э Нгээ дуулнаа бид
Хариулах202.55.188.116
Сэлэнгээс хулгайч ,дүр эсгэгч нар л төрдөг.өөр юм байхгүй , ,Наад хүүгээ хар л да Өвөрхангайн хүүхэд бна,Сэлэнгэд хамаарч алга ,хулгайч худалч ын нутаг
Хариулах91.65.33.130
Сэлэнгэ сайхан нутаг шүү. Баярцогт, Эрдэнэбат нтр чинь хятадууд шүү дээ,
202.126.89.132
Атаа жөтөөчид ингэж эрэлдэг юм. Анхны дохио нь энэ байх шүү
192.82.77.235
Olnio tsagaan hel am ih hetsuu daaj garahad zaaval zolios shaarddag yum bdg yum shuu Bodoltoi uhaantai hamgaalalt saitai baigaarai minii duu Tsagaan hel am har hel amaasaa hetsuu shuu
Хариулах103.26.195.36
урьдах олон олон хүмүүсийн алдааг сайн ойлго одоо биеэ л зөв авч яв архи хүүхэн муруйтай тоглоом муу бүхнээс хол яваарай
Хариулах192.82.75.121
хоосон магтаалд бялууралгүй. Архи хүүхнээс хол яв. Худлаа бялдуучид хор дагуулдаг учраас энэ бүгдийг дүгнэж байгаагаараа хүн хүнээрээ байх шиг сайхан юм үгүй шүү. Ахмад болон найз нөхрөө байнга хүндэтгэ
Хариулах122.201.21.25
Эр бор харцага жигүүрэндээ хүчтэй гэж үнэн юмаа. Дүүдээ аз жаргал, амжилт хүсэн ерөөе
Хариулах150.129.141.142
Индэр дээр их хүндэтгэл үзүүлж мэхийж байхыг нь хараад төлөв даруу ухаалаг сайхан аваргатай болох нь гэж билэгшээсэн! Амжилт хүсье!
Хариулах202.126.88.75
Төлөв түвшин, түмэн олныхоо хайр хүндэтгэлийг дааж, муу бүхнээс холуур яваарай! Амжилтаа ахиулж аварга болоорой гэж ерөөе.
Хариулах202.126.88.148
Амжилт хүсье. Залуу хүн муу юмнаас хол яваарай.
Хариулах211.36.148.227
Их зөв бодолтой залуу ах захаа мэдэж ёс журамаа биелүүлдэг хүнтэй зөв харьцдаг арсландаа.за тэгээд олон жилийн наадам бнадаа амжилт хүсэе
Хариулах66.181.161.2
Er ni bl ontsgoi tursun hun bn le. Batulziig tgj byardaj hayasan blhoor l bur gaihaad bga
Хариулах64.119.25.14
Нутгийн дүүдээ амжилт хүсье.Архи айхтар хүүхэн 2с хол яваарай
Хариулах202.126.90.4
Ёстой2 хүмүүс тэгээд л эхнэртэй гээд зарлаад бгаа бх
59.153.112.183
ТӨР ТҮМНИЙ ХАЙР ГЭЖ МАШ АГУУ ХҮНД ҮЙЛ БАЙДАГ ДААЖ ЯВААРАЙ МИНИЙ ДҮҮ
Хариулах202.126.90.131
Уужуу, төвшин яваарай. Хүү
Хариулах66.181.160.94
Баяр хүргье.Одоо улам илүү хичээж хийморьтой сайхан барилдаж аварга болохыг ерөөе
Хариулах202.55.188.120
Одоо бэлтгэл сургууль аас өөр зүйлээр оролдолгүй үндэсний бөхийн аврага болж бусад барилдаанаар амжилтанд хүрэх хэрэгтэй найдвар байхад назгайрч болохгүй
Хариулах202.126.89.168
Surch medeh ob ulamjlalaa tulhuu surdalj suraltsaarai. Mundag bsan shuu huu min. Amjilt husey.
Хариулах202.126.88.149
баяр хүргэж аврага болоорой гэж ерөөгөөд түмний хайрыг дааж төвшин сайхан яваарай
Хариулах62.34.108.208
Buhiin devjee iveeg Avarga bolhod oirhon ba.....
Хариулах202.126.90.66
Tsarailag goy torhtei zaluu yma ynden googoo shg tsewerhn torjre
Хариулах192.82.82.159
Сайхан нүдэнд дулаанхан хөөрхөн эрэмгий гавшгай хүү. Ийм сайхан хүүг төрүүлж өсгөсөн аав ээж нутаг нугынх нь бүх хүмүүст талархья. Аварга дээд сургуулийнхан болон их аварга шигээ сайн сайхан жудагтай түмний хүндлэлийг хүлээсэн аварга бөх болоорой.
Хариулах202.126.89.141
Аваргын дайны арслантай болсон бид сэлэнгэ аймаг Цагааннуур сумынхан арсландаа баяр хүргэе
Хариулах103.212.118.64
daruuhan eostoi hair hvndleliig haramgvi ugmuur sxan hvv.ulsiin avraga l boloh baisiimdaa
Хариулах202.9.46.72
Mundag hlcheenhvi hvv chamd ih amjilt umnu chin baigaa shvv hicheegeerei Amjilt !
Хариулах66.181.160.2
Төлөв даруу байгаарай архи дарснаас хол яваарай амжилт хүсье