Хотын дарга Д.Сумъяабазар нийгмийн сүлжээндээ Х.Баянмөнх аварга болон өнөө жилийн наадмын үзүүр түрүүний бөхчүүдийн хүлээн авч уулзсан талаараа хуваалцжээ.
Тэрбээр "Цар тахлын улмаас хоёр жил Үндэсний баяр наадмаа цахимаар тэмдэглэсэн монголчууд 2022 онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
Хотын даргын хувиар Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 60 жил хүч үзэхдээ 10 удаа түрүүлж, 27 удаа шөвгөрч, 250 удаа давсан Х.Баянмөнх аваргадаа хүндэтгэл үзүүллээ.
Түүнчлэн улсын харцага цолтой залуу хоёр бөх үзүүр түрүүнд үлдэж, шинэ АВАРГА, АРСЛАН төрсөн нь яах аргагүй сайн цагийг билэгдсэн үйл явдал мөн байлаа. Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хорооны бөх, улсын харцага О.Хангай Сэлэнгэ аймгийн Харьяат, "Таван Хан" дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр нартаа баяр хүргэж, амжилт хүслээ" гэсэн байна.




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
202.9.40.206
Hoer saihan huudee bayr hurgie.MANiin bugs doloogchdiig bitgii dagaj ner hundee buu baraarai.Daruuhan shan shudarga gedgiig l urgelj haruulj yvaarai.24 ond songo uild buu surtachlagaa bolj yvaarai.Ih hol yvh shan huvguud mini az jargaliin deediig husie
Хариулах