Домогт их аварга Х. Баянмөнх тэгш ой давхацсан баяр наадмын тавын давааны өмнө алдар цолоо дуудуулж, зодгоо тайллаа.
Тэрбээр ёслолынхоо дараа "Энэ бол их аз хийморьтой үйл явдал. Би өнөөдөр 80 хүрээд, төр ард түмний их баяр наадам 100 наслаад, засаг төрөөс зодгоо тайлах эрхийг надад өгөөд ёслон тэмдэглэж байгаадаа баяртай байна.
Дахин зодог шуудагтайгаа ногоон зүлгэн дээрээ хүчээ үзэж чадахгүй боллоо гэхээр ХӨНГӨН МЭДРЭМЖ төрж байна. Гэхдээ би өөртөө "Чи 13 настай бөхийн аманд гарч байсан. Одоо 80 настай, 68 жил ногоон дэвжээндээ хүчээ үзлээ, дэлхийд барилдлаа, шинжлэх ухаан, шавь бэлтгэх ажлаа гүйцэтгэлээ болоо юм бишүү" гэж хатуу үг хэлээд хүлээн зөвшөөрч байна.
Цаашид миний монголын ард түмэн өвөг дээдсийн минь үлдээсэн дэлгэр дүүрэн зуны гурван зүйлийн наадмыг чанартай сайн хийж, цэвэр ариун ёс зүйтэй авч явж, өвөг дээдсийн минь үлдээсэн энэ их соёлыг чамбайхан, чансаатай авч явах байх гэж найдаж байна.
Олон түмнээ эрүүл энх, бусдын сайн сайханд баярлаж, санааны зоргоор амьдардаг хорвоод сайхан санаатай яваарай гэж ерөөе. Та бүхэн минь өнөд мөнх жаргал цэнгэлтэй баярлаж яваарай" хэмээлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
202.179.26.197
Даяар дуурсагдах, далай даян, дархан их аваргын хэлсэн үг үнэхээр л баярлууштай, санууштай, бөхийн жудаг заасан сайхан байлаа. Танд урт удаан насалж, эрүүл энх, аз жаргалыг хүсье. Таниар монголын ард түмэн бахархаж явдаг даа.
Хариулах211.36.146.64
Buren bichehgui ysn sansanii zorgoor Boldogui horvood sain sanaj yawarai hamgin gol n ene
Хариулах202.126.89.9
Аваргын хэлсэн үгэнд нулимс бүрхээд ирж байна шүү
Хариулах202.9.47.10
Аваргын хэлсэн нүнжигтэй үг маш сайхан байлаа…Тандаа эрүүл энхийг хүсье.
Хариулах122.201.22.191
Аварга минь урт насалж удаан жаргаарай
Хариулах202.55.188.41
Даяар дуурсагдах Далай Даян Дархан их Аварга маань Монгол бөхийн түүхэнд домог болсон агуу хичээнгүй үлгэр дуурайл авахаар Тамирчин болой урт насалж удаан жаргахыг хүсье ээ.
Хариулах202.126.90.155
Зорилгодоо хүрч хүслээ биелүүлсэн буурал аваргадаа сайн сайхныг хүсэе.Биеэ сайн бодоорой.
Хариулах192.82.73.179
Аваргадаа урт насалж,удаан жаргахыг хүс ье!
Хариулах202.126.89.85
Урт насалж удаан жаргаарай түүхэн их аварга минь.
Хариулах103.140.11.52
Эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе
Хариулах202.9.40.86
Мундаг бөх шүү эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе та минь урт наслаж удаан жаргаарай.
Хариулах