С.Амарсайхан: Энэ бол хөнөөлт цар тахлыг даван туулсны баяр, хүн зон олноороо цагийн хатууг сөрж туулсны баталгаа

Moderator
2022/07/11

Шадар сайд С.Амарсайхан өөрийн цахим хуудсаараа дамжуулан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр, "Өмнийн шаргал говийн Орвог гашууны бор толгойгоос Хөвсгөлийн хойд хязгаар Монгол шарын даваа хүртэл, мөнх цаст Алтай таван богдын Хүйтний оргилоос мяндсан зэрэглээт талын Соёлз уулын Модот хамар хүртэлх өргөн уудам нутагтаа монгол түмэн дэнж хотойтол наадаж байна. 

  • Энэ бол эрхт төрийн эв нэгдлийн баяр, тусгаар улсын түүх, соёл, санах ойн дархлаа,
  •  Энэ бол хөнөөлт цар тахлыг даван туулсны баяр, хүн зон олноороо цагийн хатууг сөрж туулсны баталгаа.
  • Энэ бол монгол түмнийг ямар ч хэцүү бэрх зүйл тохиолдсон ялж чадна гэсэн итгэл, сэтгэлээр биенээ тэтгэх нэгэн цул үндэстэн гэдгийг илтгэх баяр хөөр билээ.

Монгол наадам нь Монгол хүн бүрийн тархи, зүрхэнд туурга тусгаар улсын сүр хүч, сүлд хийморь, төрт соёл, өв уламжлал, эрхт ардын эв нэгдэл хэмээх дархлааг гүн бат суулгаж өгдөг"  хэмээжээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна