ШУУРХАЙ: Дархан аварга А.Сүхбат баяр наадамд барилдахаас татгалзлаа❗️

Moderator
2022/07/11

Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111  жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бүхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна.  

Нэгийн даваанд Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат барилдахаас татгалзаж, зүлэг ногоон дэвжээгээ орхилоо. 

Наадмын комисс, Үндэсний бөхийн холбооноос гаргасан эрэмбийн  дагуу Дархан аварга Г.Өсөхбаяр баруун жигүүрийг магнайлах нь зөв гэж үзэв. Улмаар А.Сүхбат аварга үүнийг эсэргүүцэж, дээрх шийдвэрийг гаргалаа. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.100
    2022/07/14

    Энэ барилдаж яах юм хэн сонирхлх юм хохь нь

    Хариулах
  • 59.153.86.70
    2022/07/12

    Хариулах
  • 66.181.161.45
    2022/07/11

    Gulug shde avilgaar avsan boomt gazraa taarna ene barildsan barildaagv mgl iin ard tvmend padgv shvv chamd mgl iin ard tvmen urgvi xarin banknii uruu tul

    Хариулах