УИХ-ын дарга Г.Занданшатарын ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүллээ.
Тусгаар Монгол Улсын бүрэн эрхт ард иргэд ээ,
Та бүхэндээ Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, мэндчилье.
Хөх манхан тэнгэр, хөрст алтан дэлхийг эзэгнэнхэн төрсөн хувь ерөөлөөрөө бахархан омогшдог Монгол түмний Үндэсний их баяр наадам болж байна. Монгол наадам бол хүн бүр улсынхаа тусгаар тогтнолыг хүндэтгэн дээдэлж, бататган хамгаалж, үндэстнийхээ түүхээр бахархаж, ахуй соёлоороо гоёдог өдөр билээ.
Цэнгэлдэхэд хүчит бөхчүүд хангардийн дэвэлтээр дэвэхэд уул ус нь өндөлздөг.
Гарааны зурхайнаас морьд эргэхэд наадамчин олны сэтгэл хөвсөлзөн жигүүрлэдэг.
Эрхий мэргэн харваачид нумаа эрчилж, сумаа татахад дэнжийн салхи исгэрэн шуранхайлдаг. Монгол наадам сайхан.
Монголчууд бид цагийн бэрхийг даван туулж, өсөн дэвших хөгжлийг бүтээж ирсэн.
Монголын ард түмний үнэт өв соёл болсон монгол наадам ахмад, дунд, залуу гурван үеийн залгамж чанар, хэлхээ холбоог бататган бөхөлдөг. Монгол наадам монголчуудыг нэгтгэдэг баяр билээ.
Залуу үеийнхний сайхан ирээдүйг бүтээн босгох эрмэлзэл тэмүүллийг эх оронч үзэл, ард түмнээ гэсэн элгэн халуун сэтгэл, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, үндэсний хэмжээний эрхэмж үзэлтэй уялдуулахад хүн бүр бага балчраасаа эхлэн хичээх учиртай. Төр засаг ч туслан дэмжих үүрэгтэй.
Бид, эх орон хэмээх эрхэм дээд, нийтлэг эрх ашгийнхаа төлөө эвийг ямагт эрхэмлэж, нэгдэн нягтарч, эвээ бөхлөх шаардлага илүү чухал болсон эрин цагт бид амьдарч байна.
Эв санаа, эрч хүчээ нэгтгэн, бэрхшээл саадыг нэр төртэй даван туулж, сайхан монголынхоо саруул ирээдүйг хамтдаа цогцлооё хэмээн Үндэсний баяр наадмынхаа энэ өдөр монголын ард түмэн Та бүхэндээ уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Аюулгүй сургууль" үндэсний хөтөлбөрийн хүрээнд "Хүүхэд хамгаалагч цагдаа" төслийг хэрэгжүүлж эхэллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Сэтгэгдэл бичигдээгүй байна