Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийллээ.
Уг эмгэнэлд "Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэр бүл танаа Япон Улсын Ерөнхий сайд агсан, Монголын анд нөхөр Абэ Шинзо харамсалтайгаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье.
Эрхэмсэг ноён Абэ Шинзо агсны Засгийн газраас хэрэгжүүлж ирсэн “идэвхтэй энх тайванч” гадаад бодлого Япон Улсын олон улс дахь нэр хүнд, нөлөөг өсгөн нэмэгдүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг бид өндрөөр үнэлдэг.
Абэ Шинзо агсан Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, “Эрч”, “Эрч нэмэх” санаачилга дэвшүүлэн Монгол Улсад гурван удаа айлчилсан Ерөнхий сайд гэдгээр түүхэнд бичигдэн үлдсэн юм. Абэ Шинзо агсныг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарсанд Монголын ард түмэн гүнээ талархаж байдаг билээ.
Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар танай сайхан оронд хоёр удаа айлчлан Ерөнхий сайд Абэ Шинзо агсантай найрсаг дотно танилцан нөхөрлөж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаа болон найрамдалт харилцааг хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэж явснаа эрхэмлэн дурсаж явах болно.
Эх орны маань хөгжилд болон Монгол, Японы харилцаанд түүний оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монгол Улс, Монголын ард түмэн үүрд дурсан санах болно.
Гүнээ хүндэтгэсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Сэтгэгдэл бичигдээгүй байна