Өнгөрсөн оны давдугаар сарын 25-ны өдөр Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны ШангриЛа дахь салбараас дөрвөн этгээд бүлэглэж, хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний валют буюу хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан.
Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны Шангри-Ла дахь салбараас 2 сая ам.доллар бэлнээр залилж, гаргуулсан байдаг. Энэ нь 5.7 тэрбум орчим төгрөг юм. Б.Бямбадорж нар нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, гадаадын компаниас хийгдэх ёстой байсан гүйлгээг гаргуулж авсан нь энэ хэмээн эх сурвалжууд мэдээлж байлаа. Банкны ажилтнууд мөнгө залилсныг үйл явдлаас хойш нэг цагийн дараа мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан байв. Улмаар Б.Бямбадорж нарыг 2021 оны тавдугаар сарын 29-нд өөр бүлэглэсэн хоёр этгээдийнх нь хамт Маахуур толгой орчмоос олж, баривчилсан. Гэвч хэрэг шийдвэрлэх процесс хачирхалтай өрнөж, Б.Бямбадоржийг шүүхээс батлан даалтад гаргаж, гадуур байцаажээ. Ийн гадуур байцаагдаж байхдаа Б.Бямбадорж оргон зайлсан байдаг.
Тэгвэл оргон зайлсан Б.Бямбадоржийг баривчлан саатуулсан байна. Б.Бямбадорж өмнө нь ХААН банкнаас хятад иргэний бичиг баримт ашиглан 1.3 тэрбум төгрөг залилж байсан удаатай. Түүнийг Их өчигдөр Ховд аймгаас баривчилжээ

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
202.21.113.170
chadjiishd
Хариулах66.181.178.246
bolj muu hulgaich, olon hunii ajil allaa daa
Хариулах202.21.109.68
uhsen hujaagiin mungu avaa l biz. chinii ajliig yaj alsiin pizda min?