Спартан бол дэлхийн 45 улсад зохион байгуулагддаг хамгийн том цэргийн загвартай саадтай, тэсвэр тэвчээрийн тэмцээн юм.
2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил бүр оролцож буй улс орнуудын тоо нэмэгдэж байгаа нь энэхүү тэмцээний үнэ цэнийг харуулж байна.
Уг тэмцээнд өсвөр насныхан, насанд хүрэгчид, эрэгтэй эмэгтэй зэрэг сонирхсон бүх хүн оролцож болдогоороо онцлог бөгөөд илүү олон төрөлтэй болж, дэлхийн аваргаа шалгаруулдаг өндөр зэрэглэлийн гүйлтийн бартаат замын тэмцээн болж чадсан.
Спартан 2022 тэмцээнд манай улсыг төлөөлж хилийн цэргийн тусгай 0303 ангийн бэлтгэл офицер хошууч, хөнгөн атлетикийн мастер Х. Баттүшиг "БИСТ" төрөлд өрсөлдөж тэргүүн байрыг эзэлжээ.
Бист төрөл нь уулын замаар 21 км турш 30 төрлийн саадыг туулах даалгавартай.
Тэрээр уг даалгаврыг 2 цаг 10 минутанд туулсан амжилтаар тэргүүн байрыг эзэлсэн байна.
Х. Баттүшиг нь солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөд энэхүү тэмцээнд 2 дахь удаагаа оролцож байгаа юм байна.
Эхний удаад "СУПЕР" төрөлд 4-р байр эзэлж байжээ.
Ажлын хажуугаар тэмцээний бэлтгэл тасралтгүй хийх амаргүй байсан хэдий ч өөрийгөө шинээр сорьж, бүтээж, ялж чадсан нь эрч хүч, залуу насны амтыг мэдрүүлсэн тэмцээн болсоныг цохон тэмдэглэж байлаа.
Мөн тэрээр Монгол орны маань өргөн уудам нутаг, байгаль цаг уур зэрэг нь тэсвэр хатуужлыг сорьсон, тэмцээн уралдаан явуулахад нэн таатай нөхцөлтэй орон учраас СПАРТАН тэмцээнийг эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байгаа талаараа дурьдсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Сэтгэгдэл бичигдээгүй байна