Б.Бат-Эрдэнэ: Жүжигчин Юү Түн монгол эмэгтэйчүүдтэй олон удаа гэрлэсэн тул Элчээс цуцалсан

Moderator
2022/07/01

БНСУ-д хэрэг төвөгт холбогдсон, гэр бүлээсээ салсан, олон монгол эмэгтэйтэй гэрлэсэн жүжигчин Юү Түнийг Аялал жуулчлалын элч болгосон гэх асуудал нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байгаа юм.  

Тэгвэл уг асуудалд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нийгмийн сүлжээгээрээ дамжуулан "Хэт дэвэргэсэн мэдээллүүд явж байгаа тул мэдээлэл хүргэе. БНСУ-ын иргэн Юү Түн-ийг Солонгосоос Монголд аялсан анхны аялагч жүжигчин бөгөөд судалгаагаар Солонгосчууд нэвтрүүлгийг нь үзээд Монгол Улсад аялаж үзсэн гэсэн үндэслэлээр өргөмжлөл олгосон.Мөн өргөмжлөл олгосны дараа Монгол эмэгтэйчүүдтэй олон удаа гэр бүл болж байсан мэдээллүүд ирсэн бөгөөд 2022.06.21-ний өдөр буюу томилсноос 4 хоногийн дараа Өргөмжлөлийг цуцалсан болно. Сайдын зүгээс томилсон тушаал гаргаагүй бөгөөд зөвхөн өргөмжлөл олгох үйл ажиллагааг хийсэн болохыг мэдэгдэж байна” гэлээ.

2 хүн, зогсож буй хүмүүс ба "유통, 한국 연예인 첫 몽골 정부 공식 문화관광 홍보대사 임명 입력 2022.06.30 11:02 강석봉 기자 f ៨ 가 가 2. ኢከን8ን RЛAb OPAИnAЛbl OP4И 유통과 바트에르덴 몽골 장관. 몽골은 유통으로 통한다?" гэсэн бичвэр нарын зураг байж магад


Зургийн тодорхойлолт алга байна.



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.100
    2022/07/02

    Ёо ёо ичиж амьдармаар юм.Мэдээлэл судалгаатай наадах нэг юмаа өгөх өгөхгүйгээ шийдэж байЛда.Өгчихсөн хойноо ичих ч үгүй буцаалаач гэх шиг....Хүн эвгүй бдалд оруулаад...Ажилаа зөв хийж сурцгаа...Олон монгол авгай авсаныг нь одоо мэдэж бгаа юм уу?!

    Хариулах
  • 139.5.217.176
    2022/07/01

    Mongol emegteichuudtei her bul boloh amarhan gej yridag bsn bizde

    Хариулах
  • 64.119.20.38
    2022/07/01

    Тохиолдлын өнгө мөнгөний сайд нарын гууль нь цухуйж эхэллээ.

    Хариулах
  • 64.119.20.38
    2022/07/01

    Хэ хэ сайхан тоглох юм аа. Төрийн яам биз дээ. Төрийн сайд биз дээ. Авсан өгсөн хоёр таарсан юм. Аль аль нь эвгүй байдалд ороод л. Гадныхан гэхээр л хөлөө хугалчих гээд л гүйдгийн хар гай. Асуудалд хөнгөн хуумгай ханддагийн тод жишээ.

    Хариулах
    • 139.5.217.9
      2022/07/02

      Зөв

  • 139.5.219.82
    2022/07/01

    Эхлээд судлах хэрэгтэй ш дээ. Одоо дахиад Монгол минь муу хэлүүлэх нь ийм харицлагагүй байхдаа яахав дээ

    Хариулах
  • 93.229.83.194
    2022/07/01

    Kkkk iim nuhduud l said geed bgan da

    Хариулах
  • 64.119.18.52
    2022/07/01

    ХӨӨРХИЙ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН САЙДЫН ХЭМЖЭЭ Ч МӨН ДӨӨ ЗАЙЛУУЛ!!!

    Хариулах
  • 59.153.115.205
    2022/07/01

    Сайн судалж байж өгөх хэрэгтэй энэ бол ажлын зарчим . Өгчихөөд цахимаар шуугиллаа гээд буцаагаад өргөмжилөө авчихадаг орон гаран шийдвэр гаргаж төрийн алба хашихгүй ээ .

    Хариулах
  • 59.153.115.205
    2022/07/01

    С

    Хариулах