Парламент дахь тааруухан нэр хүндтэй гишүүдийн нэг бол Ц.Анандбазар. УИХ-ын гишүүн болохтой зэрэгцэн бусдад бэлгийн дарамт үзүүлсэн, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт нэр холбогдож, хуулийн байгууллагад данслагдсан. Түүний хувьд УИХ дахь хөрөнгөлөг гишүүдийн нэг юм.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар жилийн 49 сая төгрөгийн орлого олсон ч дансан дахь мөнгө нь 12 сая төгрөгөөр ГУРВАН тэрбум 402 сая төгрөг болон өссөн байх юм. Олсон орлого, хуримтлуулсан хөрөнгө хоёр нь тэнгэр газар шиг ялгаатай гэсэн үг.
Тэдний хоёр амины, нэг нийтийн орон сууцтай. Үнэлгээ нь ДОЛООН тэрбум 680 сая төгрөг. Тусгай зориулалтын машин Mercedes Benz, Toyota Alphard, Toyota Land Cruiser 200, Lexus, 570 загварын дөрвөн машинтай. Эдгээр нь 953 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.
Гишүүдээс малын тоогоор мөн л дээгүүрт бичигдэнэ. Түүний хувьд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 805 хонь, 294 ямаа, 104 үхэр, 372 адуу, хуррдан удмын 16 адуутай хэмээн мэдүүлжээ. Малын нийт үнэлгээ нь НЭГ тэрбум 312 сая төгрөг.
800 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 336 сая төгрөгийн авлагатай, Эрдэнэт ОЙЛ ХХК, СодМонгол Газ ХХК, Бэрс-Дизайн ХХК, ШТС ХХК, Сайншанд Рефайнери ХХК, Эс Эм Жи Ойл энд Газ ХХК, ШинэСоёмбо ХХК, Алханатрейд ХХК, МэргэВан ХХК, Сод Монгол групп ХХК-иудад 47-оос дээш хувиар хувь эзэмшиж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав
Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
Хоногийн хугацаанд жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэрэг бүртгэгджээ
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ
Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Сэтгэгдэл бичигдээгүй байна