Н.Алтанхуяг гишүүний даруухан ХОМ

Moderator
2022/07/01

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг гишүүдийн дундаас бэл бэнчингээрээ сүүл мушгихаар хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

 Н.Алтанхуяг гишүүнийх хоёр амины, хоёр нийтийн орон сууцтай. Гэвч эдгээр дөрвөн үл хөдлөх хөрөнгөө 2015 оноос хойш тогтмол үнэлгээгээр үнэлж ирсэн байх юм. Тодруулбал гишүүний дээрх дөрвөн сууц 715 сая төгрөгийн үнэлгээтэй. 

55 сая төгрөгийн үнэлгээтэй Lexus RX 350 загварын машинтай, эзэмших-1га, өмчлөх-594м2 газартай. Газрын үнэлгээ 11 сая төгрөг. Дансандаа найман сая төгрөгтэй. УВС Байгаль ХХК, Хаан жимс Эс Би Ти ХХК, Мах Экспорт ХХК-иудаас хувь эзэмшдэг. 

Гишүүн 2021 онд 58 сая төгрөг,  гэр бүлийн хүн нь 240 сая төгрөгийн орлого олсон хэмээн мэдүүлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна